”Ханару”-гийн эзэд БНСУ-аас хугацаа нь дууссан хүнс нийлүүлдэг байжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

БНСУ-аас хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэн, хадгалах хугацааных нь бичгийг өөрчлөн борлуулдаг байсан БНСУ-ын иргэн  Пак Дун Вон гэгчийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Тэрбээр Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын сүлжээ хүнсний дэлгүүр болон хятад, солонгосын хөрөнгө оруулалттай томоохон ресторануудад тэдгээр бараагаа нийлүүлдэг байсан аж.

Түүний ажиллуулдаг "Ханару" сүлжээ дэлгүүр нь баруун дөрвөн замд буюу “Нарантуул” зочид буудлын эсрэг талд байрладаг аж. Хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хил гаалиар нэвтрүүлэхдээ 40 тоннын контейнерийн 80 хувьд нь нууцалж оруулж ирдэг байсан гэнэ. Шалгалтын явцад 2014, 2015 онд хугацаа нь дууссан далайн гаралтай бүтээгдэхүүний хугацааг өөрчлөн, худалдаалж байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлснийг эх сурвалж батлав.

Эл мэдээлэлтэй холбогдуулан “Босоо Хөх Монгол” бүлгэм /ТББ/-ийн гишүүдийн төлөөлөл газар дээр нь очжээ. Энэ талаар “Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг нар  дараах мэдээллийг өглөө.

Г.Ганхуяг: Мэдээлэл өгсөн иргэнийг ажлаас нь халсан байна

“Босоо Хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг “Манай  бүлгэмд Өмнөд Солонгост үйлдвэрлэсэн, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа тухай гомдол иргэдээс ирсэн. “Ханамара” сүлжээ дэлгүүрийн агуулахад 2014, 2015, 2018 онд хугацаа нь дууссан их хэмжээний загас, наймаалж, далайн байцаа зэрэг далайн гаралтай бүтээгдэхүүн байсан. Түүнийгээ сүлжээ дэлгүүр болон сүлжээ ресторан, хоолны газруудад худалдаалсаар ирсэн юм байна. Үнэр орж муудсан бүтээгдэхүүн ч бий. Хоёр, гурван жилийн өмнө хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг агуулахад нөөцөлж, хугацааг нь өөрчилж зарна гэдэг аюултай. Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид энэ тухай мэдээлэл өгсөн төрийн албан хаагч ажлаасаа халагдсан байна. Зөрчилтэй байгууллагыг шалгахгүй, мэдээлэл өгсөн иргэнд арга хэмжээ авсныг гайхаж байна” гэж ярилаа.

Х.Чимгээ: "Ханару" сүлжээ дэлгүүрийн агуулахыг битүүмжилнэ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдийн мэдээллийн дагуу "Ханару" сүлжээ дэлгүүрт шалгалт хийж эхэлжээ. Хожуу ч гэсэн шалгалт орсон байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн Хүнсний чанарын стандартын улсын байцаагч Х.Чимгээ энэ тухайд “Сүлжээ дэлгүүрийн агуулахад Өмнөд Солонгосоос оруулж ирсэн их хэмжээний далайн гаралтай бүтээгдэхүүн хадгалагдаж байсан. Чанарын шаардлага хангаагүй, хугацаа нь дууссан. Мөн  агуулах нь стандартын шаардлагад нийцэхгүй байгаа. Мэрэгч амьтны баас их хэмжээтэй байсан. Тиймээс агуулахыг  битүүмжилнэ”  гэж мэдэгдлээ. 

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хаа(66.181.179.156) 2018 оны 10 сарын 16

Манай мэргэжилийн хяналт дандаа иргэний мэдээлэлээр ажилаа хийнэ бас дээрээс нь энэ муудсан юмнуудыг хилээр оруулна оруулаад ирсэнийг нь дуртай дургүй шалгамар аядана тэгээд л таг хаачих мэдэл ч байхгүй иим газар байх хэрэг бнауу. Гадныхан хог муудсан юмаа зараад борлуулаад хүн хордоод байхад д таг яасан мөнгөнд дуртай ханаж цаддаггүй хүмүүс вэ

0  |  0
zzzx(139.5.217.120) 2018 оны 10 сарын 16

End byyr hyylier togloj syrsan garyyd tende bol mash hynd gemt heregt orno dyrakyyd uursnuu ali hediin alga bolson bga da hyrdan barij hiri

0  |  0
доок(139.5.217.188) 2018 оны 10 сарын 16

дэлгүүр нь хаана бдгийн. Сэрэмжлүүлэх гэж бгаа бол зураг хѳрѳгтэй нь тавь нус царайлсан сэтгүүлчээ

0  |  0
HARHNUUD(103.229.122.66) 2018 оны 10 сарын 16

Khanaru bol ugaasaa luibriin gazar.Gants hanaru ch bish mongol uil ajillagaa yabyylj bgaa hyatad solongoschuudiin gazaruud.Er ni tegeed khaana huuli ni guuli bolson bna tend gadnii HARHNUUD irj uuree zasaad urjild oruulahiig ni oruulh uhuulj horduulahiig ni horduulaad uhej aldsan har mungund hen durtaid ni mungu umhuuleedl duraaraa durgij dund chumuguuruu jirgej bgaa shuu dee.

0  |  0
Aaa(66.181.179.186) 2018 оны 10 сарын 16

Ene hugatsaand Olson buh orlogiig ni huraaj ulsiin or logo bolgood huuj yavuulah heregtei

0  |  0
Ар(150.129.142.211) 2018 оны 10 сарын 16

ХАНУ ГЭЖ БАЛИАР МУУДСАН ЮМ ЗАРДАГ ГАЗАР ТЭГНЭ ТЭГНЭ

0  |  0
Боролзой(64.119.16.182) 2018 оны 10 сарын 16

хуйвалпан нууж монголчуудад хугацаа дууссан хүнс өгүүлж байсан байцаагч нарыг ажлаас л халах хэрэгтэй. Су.Батболд даргаа арга хэмжээ авна уу

0  |  0
монгол иргэн хүн(64.119.16.182) 2018 оны 10 сарын 16

босоо хөхүүд л ил болголоо шүү мэргэжлийн хяналтын байцаагч нар хахууль авч нуун дардаг байсан бна

0  |  0
dendej baina(209.167.52.34) 2018 оны 10 сарын 16

Gadnaas oruulj irj bui hunsnii butegdehuundee tavih hyanaltaa shudargaar tavimaar bna, aliin bolgon hayagdal horoor hoolloh ve, jinhene undesnii ayulgui baidal chin ene agaar, hool hunseer aldagdaad baihad yu hiij baina ve ene zasgiin gazar!!!

0  |  0
Иргэн(172.58.56.62) 2018 оны 10 сарын 15

Мэддэг байсан арчаагүй монголчууд мөнгө аваад өөгшүүлсээр өдий хүрсэнийг бүгд мэдэж байгаа. Солонгосоо шийтнэхээсээ илүү авилга авч бүхнийг нуудаг монголчуудаа шийтгэмээр юм даа. Өөрсдөө шударга хариуцлагатай байж сурах юмсан.

0  |  0
Зочин(108.92.148.34) 2018 оны 10 сарын 15

Odoo medej baigaa yumuu.Deer ueees l sky gaas avahuulaad jiijig solongos guanz delguuruud hugatsaan duussan,esvel mongoliin muudsan mahnuudiig zahaas hyamd avaad eldev amtlagchaar amtlaad mongolchuud zarsaar irsen, odoo ch tuuniigee hiij baigaa.Arga n ulam nariissan boltoi.Uund holbootoi humuus n orchuulagch, sanhuu tootsoonii mongolchuud, deer n mergejiliin hyanaltiin baitsaagch nar ch holbootoi.Avilgad idegdsen uher mongoluudiig yasan ch bolno gedeg yum bilee.

0  |  0
Nymaa(202.179.27.175) 2018 оны 10 сарын 15

erxem darga naraa ta nar solongost ochood iim baraa zarax geed uzdee estoi aluulax baigui. TED nar iregdee xamgaalna xarin ta nar nusnuud

0  |  0
Album(66.181.191.171) 2018 оны 10 сарын 15

Ханамара аль 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Хэдэн хүнийг хордуулсан бол доо. Аймар юм бэ.

0  |  0
НОВШНУУДАД(202.9.43.100) 2018 оны 10 сарын 15

СКЛАДЫГ НЬ ШАТАА. БИДНИИ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОХ ЭРХ ЭНЭ МУУ СОЛОНГОСТ БАЙХГҮЙ ТОЛГОЙГ НЬ ХАГА ЦОХЬ

0  |  0
Top