Цагдаа гэмтээсэн сэжигтнүүдийг хайж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Албан үргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг дайрч, хэргийн газраас оргон зайлсан хоёр этгээдийг эрэн сурвалжилж эхэлжээ. 2018 оны  аравдугаар сарын 15-ны өдөр 11:30 цагийн орчим нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Япон цэргийн цогцолборын орчимд  “04-96 УБР” улсын дугаартай, сэжиг бүхий тээврийн хэрэгслийг мэдээллийн дагуу шалгаж байх үед  сэжигтнүүд цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн, биед нь халдаж, машинаа орхин зугтсан байна. Цагдаа, тусгай албаныхан ой мод самнаж буй.  Сэжигтэн Б.Энхбаяр өмнө ял эдэлж байсан, Б.Лундаа  гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан. Нийслэлийн зургаан дүүргийн цагдаагийн байгууллагаас  бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байжээ. Сэжигтнүүдийн машинаар дайрч гэмтээсэн цагдаагийн ажилтны бие хүнд байгаа юм.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top