Эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Албан үргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийг дайрч, хэргийн газраас оргон зайлсан хоёр этгээдийг цагдаагийн ажилтнууд өнгөрсөн шөнө 01.00 цагийн үед нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Майхан толгой орчмоос дайчлан баривчилсан байна.

Сэжигтнүүд 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр 11:30 цагийн орчим нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Япон цогцолборын орчимд “04-96 УБР” улсын дугаартай машинаар цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэн, биед нь халдаж, машинаа орхин зугтаасан юм. 

Сэжигтэн Б.Энхбаяр өмнө ял эдэлж байсан бол Б.Лундаа  гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байжээ.

Д.Дамдин

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.119) 2018 оны 10 сарын 16

Яс махтай нь хатаах хэрэгтэй

0  |  0
Top