Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Япон цогцолбор”-ын орчимд цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж, улмаар машинаар мөргөн зугтсан хэрэг өчигдөр /2018.10.15/ гарсан. Оргон зайлсан этгээдүүдийг өчигдөр орой Майхан толгой орчмоос баривчилсан ба сэжигтнүүд 45 настай Б.Энхбаяр, 25 настай Т.Лундаа нар болох нь тогтоогдсон юм.
Сэжигтэн Б.Энхбаяр өмнө нь залилангийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаандаа оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан этгээд байжээ.
Автомашинд мөргүүлсэн цагдаагийн алба хаагч тархины гэмтэл, суурь ясны бэртлийн улмаас ГССҮТ-д яаралтай хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар нас барлаа.
Гэмт этгээдийн халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан цагдаагийн алба хаагч нь 40 гаруйхан настай, 4 хүүхдийн аав, өнөр гэр бүлийн тэргүүн байжээ. Хамгийн бага хүүхэд нь нэг ойтой байсан бөгөөд цагдаагийн байгууллагад 22 жил ажилласан, тэтгэвэртээ гарахаар бүх материалаа бүрдүүлээд өгөөд хүлээж байсан талаар ойр дотны хүмүүс нь харамсан ярьж байна.
Ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн ар гэр, төрөл төрөгсөд, хамт олонд Zindaa.mn сайтын редакцийн зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 11 )
Turig doromjilj busadin amidrald gai daguulsan hargis 2nobshid hatuu shiitgel onoo
Машинтай новшнуудтай ингээд амь насаа алдана гэдэг харамсалтай мэдээлээд арга хэмжээ авах хэрэгтэй цагдаа ар гэр хүүхдээ бодмоор юм ум ма ни бад ми хум
Ингэж техник унсан хүмүүстэй харицаж болохгүй ш дээ
Мөнгөтэй бол хэд хоног хоригдож байгаад л гараад ирдэг болсон цаг даа
Ийм бузруудыг урдаас эсэргүүцэл үзүүлсэн гээд шууд буудчихаж байгаач
Эрүүдэн цаазал
GUDAMJIND HUMUUSIIG UURTAI AJIGLAJ BAIGAA HUN TAGNUUL BISH MUU HUN BAIDAG
gudamjind humuusiig uurtai ajiglaj baigaa hun muu hun baidag
munkhnaran eejee
Iim durakuudiig orgon zailuulah bolomj olgoson huuliihaniig olj shiitgee ene nuhduudiin barigdahaasaa umnu hiisen utasnii duudlaguudiig shalgagbal huulinhanii l dugaar garah bh
хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийг гадуур байлгах хэрэггүй шд тэгээд бас эрэн сурвалжилж байсан байна заавал ямар нэг юм болсны дараа шуурхай гэх үү баривчилах нь хэр бол