Хугацаа нь дууссан хүнсний зүйлсийг ресторанд нийлүүлдэг байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 16

Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг үйлчилгээний газруудад нийлүүлдэг байсан зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ. Тодруулбал, хүнс, хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг "Ханару" гэх Солонгос компани монгол улсад 2015 онд оруулж ирсэн хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг томоохон худалдааны төвөөүд болон Солонгос хоолны ресторануудад нийлүүлдэг байсан нь тогтоогджээ. Улмаар хугацаа нь дууссан импортын бүтээгдэхүүнүүдээс дээж авч шинжилгээнд явуулаад байгаа ба дээрх бүтээгдэхүүнүүдийг устгалд оруулах аж.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (124.158.124.169) 2018 оны 10 сарын 16

ter kompanii mongold uil ajillagaa yabuulah erhiig ni hasaad sain torgood yabuulaachee

0  |  0
зочин(202.179.24.212) 2018 оны 10 сарын 16

Энэ мэдээллийг өгсөн хүнийг шагнах хэрэгтэй, Ажлаас нь халсан гээ биз дэ

0  |  0
Top