БНСУ-д ажил хийхээр очсон эмэгтэй үл мэдэгдэх шалтгаанаар нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

БНСУ-д ажил хийхээр очсон монгол эмэгтэй үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн Э.Хишигбаяр гэх багш эмэгтэй тус улсад гурван сарын аяллын визээр очиж, тэнд байх хугацаандаа ажил хийж байжээ. Харамсалтай нь, түүнийг энэ сарын 10-ны /2018.10.10/ өдөр гаднаа ил шарх сорвигүйгээр амьсгал хураасан байхыг Өмнөд Солонгосын цагдаагийн газрынхан олжээ.

"Талийгаач халуун усны газарт ажилладаг байсан бөгөөд түүний үхэл гадны нөлөөтэй эсэхийг шалгаж байгаа. Нас барсан шалтгаан 30 хоногийн дараа тодорхой болно" гэж тус улсын цагдаагийн албанаас ар гэрийнхэнд нь мэдэгдсэн байна. Талийгаачийн ар гэрийнхэн БНСУ-д очсон ба шарилыг чандарлахаар болжээ.

Талийгаач таван настай нэг хүүтэй байжээ. Өнчирч үлдсэн хүүгийн ирээдүйд болон шарилыг эх оронд нь авчрах зардлыг цуглуулахаар багш нар нэгдэн "Хамт туслая" хандивын аян зарласан байна. Одоогийн байдлаар Монгол дахь 5032416700 /Б.Болор-Эрдэнэ/ тоот дансанд 3 сая төгрөг, Өмнөд Солонгос дахь 14491054134907 /С.Батцэнгэл/ тоот дансанд 315000 вон цуглаад байгаа ажээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(122.201.31.16) 2018 оны 10 сарын 20

Archaagui toroos bolj ard irged maani eh orondoo ch ajillaj,amidarch chadahgui uregdseer l bna,deeshee tenger hol,dooshoo gazar hatuu gedeg n bolj bna

0  |  0
zochin(150.129.141.119) 2018 оны 10 сарын 18

tengis kino teatriin tend baisan tagnuuliin gazar ul medegdeh shaltgaanaar oor gazar nuuj irsen

0  |  0
Top