Хүн амины хэргийн сэжигтэн эрүүлжүүлэх байранд нас баржээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан чулуутын хогийн цэгийн хашаанд нас барсан хүн байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагын алба хаагчид хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Хэргийн газарт Баянгол дүүргийн 18-р хороонд оршин суух 46 настай, эмэгтэй Б нь хоолой хэсэгт боолтын оромтой, баруун хацар, шанаа, духны хэсэг, баруун өвдөг, хоёр хөлийн шилбэ хэсэгт шинээр үүссэн гэмтэл, шархтай, хүчиндүүлж, нас барсан гэмт хэрэг үйлдэгдсэн байжээ.

Уг хэрэгт холбогдуулан есдүгээр сарын 24-ний өдөр архины хамааралтай нэгэн иргэнийг саатуулахаар эрүүлжүүлэх байранд авчирсан аж. Гэтэл эрүүлжүүлэх байранд хонож байхдаа тус хэрэгт холбогдогч нас барсан байна. Хэргийг Цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. 

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
www(182.160.33.29) 2018 оны 10 сарын 18

turiin hamgaalaltd vhdeg tsag irjdee

0  |  0
zochin(150.129.141.119) 2018 оны 10 сарын 18

shuuh emnel zuig sergiileh hoeriig neg bairand oruul

0  |  0
Top