Олон тооны тул загас барьсан этгээдийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 18

Булган аймгийн Тэшиг сумын Далан багийн нутаг дэвсгэрээс энэ сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн харьяат Ц.М, Д.Ш, Б.О, Л.М нар нь найман тооны тул загас хууль бусаар агнасан хэргийг Булган аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгалтын ажиллагаа явуулж байна. Мөн өнгөрөгч есдүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын харьяат Б.Ж нь нэг тооны тул загасыг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан хэргийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Дээрх этгээдүүдийн хууль бусаар агнасан тул загаснууд нь нэг метр хүртэлх хэмжээтэй байжээ. 

Тул загас нь Монгол улсын нэн ховордсон амьтдын жагсаалтад багтсан байдаг ба агнасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Тодруулбал, нэн ховор ан амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, түүхий эд бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, түүхий эдийн холбогдолтой цуглуулга хийсэн тохиолдолд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжээр торгох эсхүл 2-8 жилийн хорих ял онооно хэмээн Эрүүгийн хуульд заасан байна.


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Равдан(103.29.144.2) 2018 оны 10 сарын 18

Тэшигт байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагч, тул хамгаалах сангийнхан гээд л баахан цалинтай хүмүүс байдаг. Тэд юугаа хнийдэг байна аа. Сул цалин гэж түүнийг хэлэх бус уу. Орон тоог нь цомхтгомоор юм.

0  |  0
kkkkkk(180.149.98.66) 2018 оны 10 сарын 18

ганц нэг бол байх л байх ингэж олноор алж үхэлдэх хэрэггүй ш дээ. алдгүй бол бүр л сайн байна

0  |  0
zochin(150.129.141.119) 2018 оны 10 сарын 18

hobbi yu

0  |  0
Top