Өнгөрөгч долоо хоногт айлын гэрт санаатайгаар гал тавьсан хэрэг нийслэлийн Хан-Уул дүүрэгт гарчээ. Тодруулбал, Сэлэнгэ аймаг Мандал сумын харьяат, 21 настай, иргэн Н үерхэж байсан найз залуугийнхаа гэрт гал тавьсан гэх хэргээр цагдаагийн байгууллагад саатуулагджээ.
Дээрх хэргийн талаар хохирогч гэх иргэн О нь “Гэрээс бичиг баримт эд зүйлс хулгайлж гарахдаа санаатайгаар гал тавиад зугтаж амжилгүй баригдсан. Над руу болон миний ойр дотны хүмүүс рүү чат бичиж, гэрийг чинь дахин шатаана гэх мэтээр дарамталж байна” хэмээжээ.
Харин сэжигтэн Н-ыг өнгөрөгч мягмар гарагт буюу аравдугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн бөгөөд тэрбээр цагдаад мэдүүлэхдээ "О өөрөө гэрээ шатаачихаад ээж, ааваас минь мөнгө нэхэмжилж байгаа" гэжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 2 )
GUTGELEG HETREHEER GEMT HEREG BOLDOG
Setgetsiin uvchtei gichii ve