Вэйсел Акчай Монгол Улсад ЦАГААЧЛАХ хүсэлт гаргажээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Монгол-Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал, Турк улсын иргэн Вэйсел Акчайг өнгөрсөн долдугаар сард (2018 он) Туркийн талаас хүмүүс ирж, хүч хэрэглэн хулгайлахыг завдсан гэх хэрэг гарсан билээ.

Хэргийг Тагнуулын ерөнхий газраас нууцын зэрэглэлд шалгаж эхэлсэн ба түүнийг Монгол Улсын хуулиар ямар нэгэн хэрэгт татах үндэслэл байхгүй тул түр хугацаагаар саатуулаад сулласан байдаг.

Харин одоо Вэйсел Акчайг хохирогч гэж үзэж байгаа ба  Вэйсел Акчай Монгол Улсад бүр оршин суух зөвшөөрөл хүсч, цагаачлах хүсэлтээ холбогдох албаныханд хүргүүлсэн байна.

Тэрбээр Монголд 19 жил 11 сарын хугацаанд амьдарсан бөгөөд хуулиар бол 20 жил амьдарсан тохиолдолд цагаачлах боломж бүрддэг аж. Тодруулбал, Манай улсын нийтээр дагаж мөрдөх хуулийн дагуу аливаа улсын иргэн нь Монгол Улсад нийт 20 жилийн хугацаанд амьдарсан бол өөрийн хүсэлтээр цагаачлах болон улсын иргэн болох боломжтой байдаг ажээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.19.89) 2018 оны 10 сарын 23

Газар даахгүй биш дээ зайлуул .Эх орондоо байлгачихаж болох байлгүй дээ газар нутгаа өмчлөгчид , эрх мэдэлтэн гүүд

0  |  0
Top