Ломбардны эзэн рүү буу тулган сүрдүүлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, “Урт цагаан”-ы гуравдугаар корпуст үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт үл таних этгээд буу гаргаж, танхайрчээ. Тодруулбал, аравдугаар сарын 19-ний өдөр 38 настай, эрэгтэй О гэгч мөнгөний барьцаанд тавьсан эд зүйлсээ авах гэж маргалдсаны улмаас 61 настай Н рүү буу гарган, сүрдүүлжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, сэжигтэн этгээдийн ашигласан ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Рек” маркийн гар буу болон хийн сумыг хураан авч, хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж эхэлжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top