Эрүүгийн 4 хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 10 сарын 22

Авлигатай тэмцэх газраас 2018 оны аравдугаар сарын 15-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 13 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 20 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 9 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 10 хэрэг хүлээн авсан бөгөөд 360 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 341 хэрэг шалгагдаж байна.

Эх сурвалж: АТГ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top