Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн төвийн таван сургууль, дөрвөн цэцэрлэг, хүнсний зах, хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэлийн ажилчдын нийт 266 эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг татан авалт хийж, тулгалт хийхэд хоёр иргэн хуурамч дэвтэртэй байжээ.
“Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяны хүрээнд МХЕГ-аас ирүүлсэн 02/246 тоот удирдамжаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид болон хүүхдийн байгууллагын эрхлэгч, багш нарын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний чанар, Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаалаар батлагдсан “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журам” –ын хэрэгжилтийг хангуулах зорилгоор энэхүү тулгалт хийгдэж байна.
Нэгдсэн эмнэлгийн холбогдох эмч нар нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэрт үзлэгийн болон шинжилгээний дугаар тавиагүй, шинжилгээний хэсэгт БЗХӨ/ДОХ-ын дардас дарсан, тушаалд ороогүй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд бичилт хийж, гарын үсэг зурсан, лабораторийн ажлын протоколыг дутуу бичсэн зэрэг зөрчил дутагдлууд илэрсэн байна.
Тиймээс нэгдсэн эмнэлгийн даргад, дутагдал арилгуулах есөн заалт бүхий албан шаардлага өгч, сургууль, цэцэрлэгийн эмч, тогооч, нярав, Үдийн цай бэлтгэн нийлүүлэгч нарт зохион байгуулсан сургалтанд хамруулахаар болжээ. Харин скайнердсан хуурамч дэвтэртэй хоёр иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан байна.
Б.ЦОГ
WWw.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )