Айлын гэрт хутгатай этгээдүүд дайран орж, нөхрийг нь сүрдүүлж, эхнэрийг нь авч зугтсан хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, энэ сарын 20-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэр дэх .... тоот айлын цонхыг хагалж, хоёр этгээд дайрч орсон ба нөхөрт нь хутга тулган, эхнэрийг нь авч явжээ.
Дээрх хэргийн тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирмэгц сэжигтэн этгээдүүдийг эрэн сурвалжилж, өчигдөр орой /2018.10.22/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.
Сэжигтэн этгээд нь 40 настай Э гэгч байсан ба тэрбээр барьцаалсан эмэгтэйтэй өмнө нь үерхэж байжээ. Улмаар тус эмэгтэйг зодсон гэх хэргээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн байна. Харин барьцаалах үеэр эмэгтэйн биед ямар нэг гэмтэл учруулаагүй болох нь тогтоогджээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 7 )
Хийх ажилгүй мөнгөгүй арчаагүй шивэр хулмасаа үнэртүүлчээд бас архи тамхины мөнгөө олчоод бхын энэ эрчүүд. Уучаад агсан араатнаас дор болно. Монголчуудын цусанд алкохол гдг юм тохирдоггүйшдэ. Архинаас болж өч төчнөөнөөрөө амьдралаа болоод бусдыг сүйрүүлж бн. Ухамсартай арчаатай ажилтай мөнгөтэй эрчүүд цөөрчээ!!! Тэнэг зөнөг нь хэтрээд бн!!!
40 hurcheed yasan maanag gar ve
halhiin huuhen mundsan bishde. yu l bna huuhen l bnshdee sda.
хүний эхнэрээр яадаг байнаа мэдрэл үү эсвэл гаж донтон уу
naad khuukhnee zailuukaach uuruu tegj zokhion baiguulaa biz khugiin yashka
nukhur ni bolji chadaaguy bol tegeed orkhioch , mal
тэнэг гар