Талийгаач Т.Гомбосүрэнгийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг хойшлууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 23

Зам тээвэр, хөгжлийн яамны газрын дарга нарын албан тушаал дээр сонгон шалгаруулт явуулж, тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар А.Буяннэмэхийг, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар Д.Доржхандыг тус тус томилжээ.

А.Буяннэмэх нь УБТЗ-д өмнө нь ажиллаж байсан, төмөр замын салбарт мэргэшсэн хүн аж. Харин Д.Доржханд нь Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар өмнө нь ажиллаж байсан бөгөөд Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байжээ.

Харин тус яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан, талийгаач Т.Гомбосүрэнгийн гүйцэтгэж байсан ажлын байрны сонгон шалгаруулалтыг түр хойшлуулах хүсэлтийг Зам тээвэр, хөгжлийн яамнаас Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн тул сонгон шалгаруулалт явуулаагүй байна. Тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр М.Энхболд ажиллаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
i(223.10.140.216) 2018 оны 10 сарын 23

ene alvan tushaald ochvol evgui yum bna geed humuus orsoldohgui bgaa bhaa

0  |  0
ард(66.181.169.66) 2018 оны 10 сарын 23

Ядийн талийгаач хүний нэрийг барьж бичихээр олон хүмүүс уншина гэж ийм юм бичдийн байх даа шал тэнэг юм

0  |  0
Top