СУРВАЛЖЛАГА: Машины ченж нар иргэдийн амь насанд заналхийлсээр байх уу!

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

Хүний амь настай холбоотой автомашины ослын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг Замын цагдаагийн албанаас мэдээлж байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар 21346 зам тээврийн осол бүртгэгдсэний 35 буюу 0,2 хувь нь тээврийн хэрэгслийн бүрэн бус байдлаас үүдсэн байна. Сүүлийн зургаан сарын статистик судалгаанаас үзвэл, хурд хэтрүүлснээс үүдсэн осол 86 хувь, согтууруулах ундаа хэрэглэснээс үүдсэн осол 3,2 хувь, автомашины бүрэн бус байдлыг хангаагүйгээс үүдсэн осол 10 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

Харамсалтай нь эдгээр ослын улмаас нийт 420 хүн нас барж 3557 хүн гэмтэж бэртжээ. Албаныхны зөвлөж буйгаар, жолооч эрүүл үедээ хөдөлгөөнд оролцох, машины бүтэн байдлыг хангах, хурдаа тохируулан зорчих зэргээр өөрийнхөө болон бусдын амь нас, эд хөрөнгийг авран хамгаалж чадна гэдэг. Гэвч дээрх зүйлсээс шалтгаалахгүйгээр автомашины осол гарч, иргэд эрүүл, мэнд эд хөрөнгөөрөө хохирч байж болзошгүй гэх мэдээлэл бидэнд ирсний дагуу сэрэмжлүүлэг болгон дараах мэдээллийг бэлтгэлээ.

-ОСОЛДСОН МАШИНЫ ЖОЛООНЫ ХҮРД ЦООЖЛОГДДОГ -

Манай улс нийт 847 414 суудлын автомашинтай ба эдгээрийн 60 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй байдаг. Харин энэ онд хилээр орж ирсэн автомашины тоо өнгөрөгч оныхоос 61 хувиар нэмэгдсэн гэх мэдээлэл бий. Импортын автомашинуудын 90 хувь нь Япон улсаас орж ирдэг ба энэ онд тус улсаас орж ирэх автомашины тоо 27 хувиар нэмэгджээ.

Харин иргэдийн дунд, автомашины худалдаа эрхлэгчид буюу бидний ярьдгаар зарим ченжүүд гадаад улсдаа осолд орсон, байгалийн гамшигт өртсөн, эвдрэлтэй автомашинуудыг Монголд оруулж ирэн, вьетнам авто засварт өгч янзлуулаад зардаг гэх мэдээлэл байна.

Тодруулбал, авто машин худалдаалдаг зарим ченжүүд Японд осолд орсон, ашиглах боломжгүй болсон машинуудыг интернэтээс хямд үнээр худалдан авч Монгол руу ачуулдаг байна. Улмаар эвдрэлтэй машиныг Вьетнам засварт өгөн янзлуулаад бичиг баримтыг өөрчлөн, Япондоо явж байсан асуудалгүй машин хэмээн өндөр үнээр худалддаг ажээ.

Энэ талаар гаалийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад, дээрх мэдээллийг үгүйсгээгүй ба өдөртөө дунджаар дөрвөн чингэлэг гаалийн хяналтын бүсэд буудаг аж. Өмнө нь эвдэрхий автомашинууд харьцангуй бага орж ирдэг байсан ч сүүлийн гурван жилд эвдрэлтэй машинуудыг олноор оруулж ирэх болсон байна. Чингэлэгээс буулгасан зарим машинууд өөрөө явах боломжгүй, учир ачигч машинаар засварын газрууд руу зөөдөг. Автомашины маркийн хувьд ихэвчлэн Тоёота Приус, Хареер, Хонда гэх мэт машинууд байдаг гэлээ.

Ийнхүү эвдрэлтэй автомашин оруулж ирэн худалддаг нэр бүхий 3-4 компани байдаг гэх ба эдгээр компаниудын оруулж ирсэн машиныг л засдаг Вьетнам засвартай болох хүртлээ өргөжсөн гэдгийг мэдээлэл цуглуулах явцдаа олж мэдсэн юм. Улмаар нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах нэгэн засварын газарт иргэний хувиар очиж зарим зүйлийг сонирхсон юм.

Засварчин бололтой Вьетнам эрээс, Японоос дөнгөж орж ирсэн машин хэдээр засах тухай асуутал, ямар асуудалтай талаар лавлаад эвдрэлийг харж байж болно. Үнийн хувьд манай дарга хэлнэ, гэхдээ одоогоор эзэнгүй байна гэж хариулсан юм.

Түүний хэлж байгаагаар, Японоос орж ирсэн эвдрэлтэй машинууд ихэвчлэн жолоодлогын тохиргоо алдагдсан, цахилгааны гэмтэлтэй, аюулгүйн дэр задарсан байдгаас гадна цөмөрч, чихэгдсэн байдаг гэсэн юм. Харин эдгээр машинуудыг импортоор оруулж ирж буй газрууд зарим тохиолдолд зөвхөн гадна талын харагдах байдлыг засуулдаг гэнэ.

Өнгөрөгч есдүгээр сард гэхэд Тоёота Приус-20 маркийн хоёр ч машин шалтгаангүйгээр шатсан хэрэг гарсан. Харин энэхүү машины эзэд худалдаж аваад удаагүй байсан гэх мэдээлэл тухайн үед гарч байв. Харин галын шалтгааныг тогтооход гадны нөлөөгүй, цахилгааны холбоо үүссэнээс үүдсэн хэмээх дүгнэлт гарсан байдаг. Цаад шалтгааныг нь сураглавал, машины цахилгаан хөдөлгүүр норсноос үүдэн ийнхүү гэмтэл гарах тохиолдол байдаг гэх ба Японд болсон байгалийн гамшгийн үеэр олон тооны живсэн машин манай улс руу ирсэн гэдэг мэдээлэл ч байна.

Мөн түүнчлэн Приус автомашинтай иргэдийн дунд хурдтай явах үед  жолооны хүрд цоожлогддог тухай мэдээлэл гарсан байдаг ба учир мэдэх хүмүүсийн хэлж буйгаар эвдрэлтэй машинуудынх ийнхүү цоожлогддог байна.  

Манай улс техникийн бүрэн бус тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгодоггүй. Гэвч ченжүүд тээврийн хэрэгслийн бичиг баримтыг засварлаж, гэмтэлгүй гэсэн баримт бичиг болгож өөрчилдөг тухай мэдээлэл бий юм.

Хэрэв үнэхээр хэсэг бүлэг автомашины ченж нар ийнхүү осолд орсон, эвдрэл гэмтэлтэй автомашинуудыг оруулж ирэн өндөр үнээр худалдаж байгаа нь үнэн бол эдгээр хүмүүс иргэдийн амь насанд заналхийлж байгаа хэрэг мөнөөсөө мөн билээ. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан дээрх асуудлыг нягталж үзэх, холбогдох хууль тогтоомж хяналт шалгалтыг чанаржуулах шаардлага хэдийн бий болоод байна.

Гаалийн хяналтын бүсэд бууж буй эвдрэлтэй машины бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.41) 2018 оны 10 сарын 30

арай ч дэндүү юмаа. Хүний шуналд бас хүн чанар, ёс жудаг гэж юм сэтгэлийн мухраас нь зулгаадаггүй юм байх даа. Мөнгө хичнээн хэрэгтэй ч буруу аргаар бусдыг хуурч олдохоороо эргээд эзэндээ мөн ч их гай болдог юм даа. Бусдын итгэлээр, сэтгэлээр, мөнгөөр, амь насаар нь тоглохгүйгээр л мөнгөө өсгө л дөө ченжүүдээ. улс төрчид өө, төрийн албатууд аа

0  |  0
zochin(66.181.179.200) 2018 оны 10 сарын 26

GUILTIIN N UHRAAGAAD YAVDAG

0  |  0
би(103.9.90.98) 2018 оны 10 сарын 26

Ер нь ЧЕНЖ гэж хэн бэ? Ченж хэрхэн ченжилж байгаа бэ? Тэд нийгэмд ямар үүрэг гүйцэтгээд байна? Шударга ёс, энэрэнгүй байдал, эцэст нь хууль журмыг хэр баримтладаг бэ? Тэдний орлого, татвар хэр ил тод бэ, түүнд чиглэсэн төрийн хяналт шалгалт ямар хэмжээнд явагддаг бэ, хариуцлага хүлээх чадвар ямар түвшинд байн бэ? гээд л ярих юм их бий дээ, тэдэнтэй.

0  |  0
би(103.9.90.98) 2018 оны 10 сарын 26

Хил, гаалийн хууль, журамд өөрчлөлт хийх цаг болсон .Аль 90 оны үеийн ойлголтоор бүр хэтрээд онхолдсон, шатсан, живсэн, дотор нь үхсэн хүний машин оруулаад байх юм уу. Гааль дээр буулгаад шууд Эрээн лүү төмрийн хогны үнээр өгчих л дөө.Монгол хүн үнэ цэнэтэйгээ л байх чухал биш гэж үү??????????????????

0  |  0
Зочин(202.179.25.154) 2018 оны 10 сарын 25

Баруун гар талдаа жолоотой машин хилээр оруулахыг зогсоовол ямар вэ. Үүнээс л болж осол гараад байх шиг...Учир нь гүйцэж түрүүлэх үед урд явж байгаа машин үзэгдэх орчин муу байдаг даа...

0  |  0
Зочин(202.9.43.90) 2018 оны 10 сарын 25

Зүгээр л хил гаалиа хаал даа тэнэг юм уу ченжүүдийг давраагаад байгаа нь манай гаалийнхан өөрсдөө!!! Он залуу эвдрэл сэв багатайг оруулах ёстой ч гэдэг юм уу жоохон чангалаад өг л дөө

0  |  0
Шулаач нар(202.9.42.197) 2018 оны 10 сарын 24

ҮНЭН! Техникийн захууд дээр байгаа Японоос орж ирсэн бүх машинуудын явах эд анги, моторын эд ангиуд зэвэрсэн байдаг. Манайхан тэрийг далдалж буддаг, цэвэрлэгч бодис цацдаг. Зарж байгаа хүмүүс нь юм мэдэхгүй хүнтэй ярьж байгаа мэт том том баадаг. Мөн АНУ аас орж ирж байгаа машинуудын цаанаас гарсан бичиг баримтуудыг сайн шалгаж бай. Хэрвээ Salvage Certificate гэсэн улаан бичигтэй байвал энэ машин осолд орж байсан эсвэл эвдрэлтэй гэсэн үг юм. Ийм машинуудыг оруулж ирж 20 дахин нугалж зарж байна.

0  |  0
Иргэн(64.119.21.111) 2018 оны 10 сарын 24

Хил гаалиар орж ирж байгаа машины тоо замбараагүй болсон, өдөрт гүний гааль дээр 4 байтугай чингэлэг задарч байгаа. Буусан машинуудын 4:1 нь мөргөлдсөн эвдэрсэн машин, гаальд сэлбэг гэж мэдүүлж татвар бага төлөөд засварт оруулж монголдоо унасан мөргөлдсөн машины бичиг баримтаар дахин тээврийн хэрэгслийн гэрчилгээ авч зардаг

0  |  0
AGUU IH (107.77.89.48) 2018 оны 10 сарын 24

19-r zuund Mongol orond buzar shunalt ”changuudiig torgoj banzdaj tashuurdaj shiitegdeg baisan. Odoo Tord garsan urvagch shunalt hulgaich buzar joomon humuus shunalt berd ”change-”uudiig hamgaalj hamtran ajilladag bolhoor Uls oron iim dampuu baina. shunalt berd joomon tolgoit aalzan setgelt berd hodoodtoi ”change ” uud baihgui bolj Uls oron tsetseglen hogjino!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Er n zuvhun mashinii ch bish change ”” gesen buh humuus asar ih shunaltai mash hovdog. Gahai hajuud n myanga dahin deer. Aalztai oiroltsoo. Uls orniig horlon suitgej baigaa zuiluudiin neg bol yaah argagui buzar shunalt berd ”change ” geh bysaan humuus yum

бөртэ(103.229.120.231) 2018 оны 10 сарын 24

японд км ухраах,зассан тэрэгээ засаагүй мэт ярих юм бол шоронд ордог хуультай юм байна. манай монголд ядаж тухайн орж ирсэн машины үнэлгээ,км-н гүйлтийг нэхэж шаардаж,шалгаж авдаг болох хэрэгтэй.японд авсан бүтэн зураг хөргийг нь үзэж байгаад сонголтоо хийж байвал.

0  |  0
Хммм(202.9.43.42) 2018 оны 10 сарын 24

Ингэж олсон мөнгө нь тэр ченжүүдэд, гаалийнханд авилгал авсан хүмүүст юм болох уу. Өнөөдрөө харж битгиы амьдарч байгаачээ ямар муухай балиар шуналтай сэтгэлгүй нөхөд вэ???!!!

0  |  0
Duraaraa duulaaa(202.55.188.38) 2018 оны 10 сарын 24

Dur duraaraa duultsgaa tegwel bvgd.morgoldson mashin yum bvgdeerei yagad vhehgvi baina.aa zaluusaa

0  |  0
Zochin(139.5.219.125) 2018 оны 10 сарын 24

ULSIIN HILEER BUZRIIG ORUULAHGUI BUYANIIG GARGAHGUI GEDEG TOM YARIATIA GAALI HAANA YU HIIJ BGAAN BE ILT IIM AIMAAR SEVTEI SEGIIG MONGOLD AVCHIRCH BULSHLAH BODLOGO YAV J BHAD ZUGEER L UU YASAN ULS VE HAANA BNA HYANALT

0  |  0
irgen(203.91.115.39) 2018 оны 10 сарын 24

mashinii chenge gar utasnii change nar alj bnaaaaa. gar utas zasvaraas utas avch bolohgui shuuuu

0  |  0
зочин(202.9.42.168) 2018 оны 10 сарын 24

Гааль хахууль авилга авч оруулж өгдөг байх нь.ийм эвдэрхий машиныг мэдсээр байж оруулж ирж байгаа засаж өндөр үнээр зарж байгаа этгээдүүд аваарт орж амьдын тамд тарчилдаг юм.Гаалиар бүү оруул

0  |  0
gg(203.217.139.225) 2018 оны 10 сарын 24

Lalarin ard tumen!

0  |  0
энэ(202.179.25.218) 2018 оны 10 сарын 24

цагдаа гааль мэргэжлийн хяналтынхан юу хийдэг байнаа

0  |  0
Булган(150.129.140.228) 2018 оны 10 сарын 24

Энэ бизнёс аюултай бүү оруулж ир.Олон хүмүүсийн амь насанд аюул учирвал яаж ч нөхөхгүй өөр бизнёс хай.

0  |  0
ganaa(155.4.39.118) 2018 оны 10 сарын 24

amerikt 2 oros zaluu mile uhraaj bgaad barigdaad nileen olon jileer shorond yavj bsniig sanaj bna . ted mash ih gaihaj bsan ingej bolno gjuu geed hunii amid bhiinesreg gemt hereg gj yzej bsan daa tegehed manaid

0  |  0
боль(103.212.119.38) 2018 оны 10 сарын 24

Гааль хяналтынхан л оруулж ирсэн машиныг нь хүлээж авахгүй оруулдаггүй байхад л болно ш дээ.Тэгэхэд л дахиж оруулахаа байчихна.

0  |  0
Top