ШУУРХАЙ: Галын улмаас хоёр хүүхэд, гурван том хүн амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

Өнөөдөр буюу аравдугаар сарын 24-ний үүрийн 05:00 цагийн орчимд айлын гэр шатаж, таван хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хорооны .... тоотод гал гарч байна гэх дуудлага тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид иржээ. Аврагчдыг 04:45 цагт очих үед таван ханатай гэр, “Соната-7” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэгт гал тархан шатаж байсныг унтраасан байна.

Галын улмаас гурван том хүн, хоёр хүүхэд  нас барсан байсан ба цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгч, нэр, хаяг, нас хүйсийг тодорхойлохоор ажиллаж эхэлжээ. Галын шалтгаан нөхцөлийг тодруулах шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Дээрх хэргийн талаар эргэн сурвалжлах болно.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.200) 2018 оны 10 сарын 26

YOPONCHUUD GAL UNTRAADAG NISDEG ROBOT BUTEEJ

0  |  0
togoldor(202.9.43.249) 2018 оны 10 сарын 25

tsahilgaanaar halaana geed l baidag minii medehiin ailiin tsahilgaanii utas ene tendee maslaad shatlaa geed l sonsogdood baih yum yamaar ch yum dee

0  |  0
Top