ХЭРГИЙН ГАЗАР: Гэр дотроос хүүхэд уйлж, тусламж дуудан хашхирч байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 24

 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо буюу Ханын материалын орчимд айлын гэр шатаж, таван хүн нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр /2018.10.24/ үүрээр гарсан тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.

Хэргийн газарт очих үед талийгаачдын цогцсыг цагдаагийн байгууллагаас шүүх эмнэлэг рүү авч явсан байлаа. Харин шатсан гэрийн буурийг цэвэрлэж, дутуу шатсан автомашинд галын шинжээчид үзлэг хийж байсан юм.

Талийгаачийнх тус хороонд шилжиж ирээд арваадхан хонож байсан гэх ба нэг айлын хүмүүс байжээ. Гучин нас ч хүрээгүй залуу хос таван настай хүү, хоёр настай охин, эрэгтэйн аавын хамт тавуулаа шатаж, нас барсан тухай аймшигт мэдээг хөрш айлын хижээл насны эмэгтэй уйлан ярьсан юм.

Тэрбээр “Тэд энд нүүж ирээд удаагүй байсан. Аравдугаар сарын 12, шинийн гуравны сайн өдөр гэж сүсэглээд хосууд шинэ гэр барьж байсан. Хоёр хөөрхөн хүүхэдтэй, удахгүй эхнэрээ бэр гуйна гэж байсан. Дөнгөж гурав хоногийн өмнө өөдлөх айл үүднээсээ гээд хашаа хороогоо цэвэрлэж байхад нь эхнэрт нь туслаад хамт зэрлэг зулгааж өгсөн. Ийм аймшигтай зүйл болно чинээ хэн санах билээ. Гал гарч байх үед манай гэрийнхэн унтаж байсан. Анх галын дуудлагыг хойд талд нь тосны ТҮЦ ажиллуулдаг эмэгтэй өгсөн байсан. Би гал командын хүмүүс ирэхэд гарч ирсэн. Таван хүн нас барсан байна гэхэд хэн байдаг билээ гэж бодсон. Гэтэл орой 10:00 цаг өнгөрч байхад хүүгийн аав хоёр хүүхдийг нь хүргэж ирээд, хоносон билээ. Үүднээсээ гал авалцаад юу ч үгүй л болчихсон. Ухаан санаа орж гараад, уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Одоо ч гэсэн зүрх дэлсээд сэтгэл тогтож чадахгүй байна. Ганцаараа үлдсэн ээжийг нь хараад сэтгэл маш их өвдөж байна. Хүний амьдрал хэцүү юм даа” гэлээ.

Талийгаачийн гэрийн хойхно талд байх машины тос зардаг ТҮЦ-ний худалдагч Ц.Навчаа гэр шатаж байгааг хараад Онцгой байдлын газарт дуудлага өгсөн байна.

Ц.Навчаа “Үүрээр толгой өвдөөд салхилахаар ТҮЦ-нээсээ гарах үед гэр шатаж байсан. Шууд 101 рүү дуудлага өгч, хаяг зааж өгсөн. Дуудлага өгчихөөд хашаанд ороход гэр дотор хүүхэд уйлж, хүмүүс “Амь авраарай” гэж хашгирч байсан. Гал үүдний амбаараасаа эхэлж гарсан болохоор гарч чадахгүй байсан. Замаар явж байсан машинууд зогсож, хэдэн залуус ирээд гэрээс нэгнийг нь ч болов гаргахыг хичээж, гэрийн хойд талыг өргөсөн боловч чадаагүй. Хамгийн сүүлд хүүхэд нэг удаа уйлаад л бүгд чимээгүй болсон /уйлав/. Галын машин 15 минут ч хүрэлгүй ирсэн боловч манай руу орох зам тойруу. Тэр хэсэгт багагүй цаг алдсан. Гэвч монгол гэр маш хурдан шатдаг юм билээ. Аврагчдыг ирэх үед гэр дотор байсан хүмүүс бүгд өнгөрсөн байсан. Бүгдээрээ гэрийн хоймор хэсэгт цуглачихсан байсан гэсэн. Үнэхээр аймшигтай харамсмаар. Ийм зүйл харсан болохоор сэтгэл маш хүнд байна” хэмээсэн юм.

Талийгаач эрэгтэй ариун цэврийн цаас, нойтон сальфетканы үйлдвэрт ажилладаг байсан ба айлын хоёр дахь хүү байжээ. Хэрэг болохоос өмнө түүний аав ач нараа хүргэж ирээд хонохоор болсон байна. Эхнэр нь “Талх-чихэр” компанид ажилладаг байсан бөгөөд тэд ажил болон хүүхдүүдийн цэцэрлэгтэй ойрхон хэмээн айлын хашаанд гэр барин буугаад байжээ. Харин өнөөдөр тэдний ард нөхрөө, хүүгээ, бэрээ, ач нараа алдсан нэгэн эмэгтэй үлдэж хоцорчээ. Шатсан гэрийн буйран дээр уйлж суух түүний дүр зураг сэтгэл сэмлэм байв.

Энэхүү харамсалтай хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр гал гарахад гадны нөлөө байгаагүй, дотроосоо алдсан байх магадлалтай гэж үзжээ.


Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 41 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SUGAR(202.126.89.240) 2018 оны 12 сарын 02

Yadaj yamar neg argaar iim tulsan ved yamar larga charga hiij hvnii ami avrah heregtei surgal t yavyylj yaj avrah talaar zaaj ogoh heregtee b.na garst baij l taaraa vvnd ene talaar medleg dutmag b.na

0  |  0
zochin(150.129.142.149) 2018 оны 11 сарын 09

Surgalt yabuulmaar yum

0  |  0
Zochin(66.181.160.101) 2018 оны 11 сарын 06

Hamgiin matirialiin ter nariig ih gvideltei gj yridag gazar n zohisongvie.um mani badme hum.

0  |  0
Natsag (172.56.42.249) 2018 оны 10 сарын 27

Mongol ger olon hunii amiig avah uimdaa.

0  |  0
zocnin (68.145.61.75) 2018 оны 10 сарын 27

horoo hashaa hamaagyi barigdaj galiin mashin orj bolohoorgyi gazart galiin horiig zoryudaar awcn blgah zailshgyi zyiliin toond oruulmaar bna . ail orx horoo horind surgalr yawuulj medlegtei bwal yadaj ami nasaa hamgaalax sandaa.. um maani badmi hum

0  |  0
sonin (68.145.61.75) 2018 оны 10 сарын 27

mongol ger ih shataj bna . herew gal garwal yaj ami nasaa awrax be uridcnilan yaj sergiilex be galiin dohiolol gej bmaar bna . dandaal aimaar medeelel gal garsan gex yaj ami nasaa awrax be gert galiin horiig yaj tsatsax be gemteltei tog bolon gar garax shaltgaan buhii zyiliies yaj uridcnilan sergiilex be .. ene talaar mongoliin ihenx bolson ail orx bair baishintai hymyyst surgalr yawuulj horoo horin bolon negj ailuud galiin hor awcn ashiglaj surmaar bna .tuuniig yaj ajilluulaxiig gal tumertei temtsex gazraas surgalr zohion bguulax heregtei zardllig tor daadag bmaar bna .

0  |  0
Харамсаж бн(103.9.90.2) 2018 оны 10 сарын 26

Гал дундуур гүйгээд гарч чадаагүй нь харамсмаар...гүн нойрноос дүрэлзсэн гал дунд сэрхээр сандарсан байх л даа...ээ халаг минь...ум ма нэ бад мэ хум...

0  |  0
Ганаа(202.131.235.74) 2018 оны 10 сарын 25

Гал усны гашуун зовлон. Ямар ч харамсалтай юм бэ дээ. Хайран сайхан айл

0  |  0
nora(202.179.25.148) 2018 оны 10 сарын 25

setgel shimshirch bn bodohoor l nvdend nulims ursaad bn ewiidee biyatshan vrs meni zvgeerl tosoolohod l hamag biye meni owdoj bn hairan saikhan zaluu nas ewii meni gj vnerleh buurai hogshin

0  |  0
Солонго(202.9.43.140) 2018 оны 10 сарын 25

Ум сайн амгалан болтугай

0  |  0
zochin(202.179.26.44) 2018 оны 10 сарын 25

zondoo uillaa ,yaandaa yaana

0  |  0
xc(124.158.77.41) 2018 оны 10 сарын 25

mongold hun ysoor amidrah argagui boljee. ene avilgachin uls turchdiig bugdiig ni shataaj alah htei bna .

0  |  0
Зочиг(59.153.113.246) 2018 оны 10 сарын 25

Ум Мани Бад Ми Хум

0  |  0
Зочин (64.119.19.89) 2018 оны 10 сарын 25

Ум ма ни бад мэ хум. Хайран хүүхдүүд, аав нь. Эмгэнэл илэрхийлье.

0  |  0
Ganaa(64.119.25.124) 2018 оны 10 сарын 25

Amidrahiin tuluu zutgej yvsan jiriin negen ger bul mongol ahan duus min... uneheer haramsaltai ymar hetsuu ym boloo ve

0  |  0
Shinee(103.26.193.131) 2018 оны 10 сарын 25

Sam chuluutei baisan bol gudamj orooj tsag aldaagvi dabihsan bol bvh zvil saihan baihsan Mongolin min ireedvi 2huurhun vr mash haramsaltai bna um ma ni bodi mi hum

0  |  0
ummanibadmihum(209.167.52.34) 2018 оны 10 сарын 25

Um Mani bad mi hum, evii huuhduudiig bodohoor l nulims ursaad, aimshigtai yumaa

0  |  0
Ум маани(66.181.191.154) 2018 оны 10 сарын 24

Ум маани бадми хум.

0  |  0
Ty(203.91.115.40) 2018 оны 10 сарын 24

ХАРАМСАЛТАЙ ЮМ. ЭНЭ НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДАЛ СҮҮЛИЙН ҮЁД АЖИЛ МУУ БОЛЖЭЭ. АРД ИРГЭД ХҮҮХДЭД АЫЛ ӨРХӨД АНХААРУУЛСАН ЯМАРЧ АЖИЛ СУРТАЛЧИЛГАА СУРГАЛТ АЛГА БНА СУРАГ НЬ ДАНДАА ТАНАЛ ТАЛ ХАРЖ ТОМИЛСОН МЭРГЭЖИЛИЙН БУС ДАРГА НАР БОЛСОН ШУОДАХ НЭР ХҮНД ХАРАХ ӨӨРСДИЙГӨӨ МАГТАХ ДӨВИЙЛГӨХ ЮМ. ЗАМ ТЭЭВРИИЙН ОСЛООС ИЛҮҮ ЭНЭ ГАЛ УСАНД АМЬ НАСАА АЛДСАН ХҮНИЙ ТОО СҮҮЛИЙН ЖИЛД ЯЛАНГУЯ ЭНЭ ОНД 200 ХОЛ ГАРСАН ГЭР БҮЛЭЭРЭЭ ГАЛД ӨРТӨХ НЬ ИХЭСЛЭЭ.ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭЭЧЭЭ.ОНЦГОЙН ДАРГА НАР НЬ БҮГД УЛС ТӨРЧИЙН ХҮМҮҮСЭЭР ДҮҮРЛЭЭ БАДРАЛ ДАРГА НЬ МАН НАМЫГ ДАГААД АЖИЛ ХИЙХ СЭТГЭЛГҮЙ ХҮН .

0  |  0
Сайхан(116.114.226.36) 2018 оны 10 сарын 24

Ум мани бад мэ хум. Ямар ч хэцүү хороо вэ дээ. Гүн эмгэнэл илэрхийлэе.

0  |  0
Сайхан(116.114.226.36) 2018 оны 10 сарын 24

Ум мани бад мэ хум. Ямар ч хэцүү хороо вэ дээ. Гүн эмгэнэл илэрхийлэе.

0  |  0
зочин(202.9.41.154) 2018 оны 10 сарын 24

Бурхан минь Монголын эгэл ард түмэн, алаг үрсийг нь ивээлдээ аваач...

0  |  0
Зочин(64.119.21.175) 2018 оны 10 сарын 24

Бурхан минь ямар өрөвдмөөр юм бэ. Хайран хүмүүс. Ямар их эмгэнэл вэ. Гүн эмгэнэл илэрхийлье дээ.

0  |  0
altaa(202.126.89.238) 2018 оны 10 сарын 24

um sain amgalan boltugai mash ih haramsaj baina

0  |  0
жагаа(103.26.193.49) 2018 оны 10 сарын 24

Хорвоо заримдаа сайхан , заримдаа үзэн ядмаар гунигтай байхиймаа

0  |  0
Zochin(103.26.195.87) 2018 оны 10 сарын 24

Um sain amgalan boltguai. Yasan hetsu horwoo we. Hudulmurch saihan zaluu ger bul baije. Haramsaad barahguin

0  |  0
zochin(112.72.11.122) 2018 оны 10 сарын 24

ewii ewii ter 2r bytshan amitad ni ymar ih zovson blo bodhoos ch zvrh uwduj bna yachihsan horwoo gehere iim bdg bna gantsiin ch bolov avarch chdagu gher vneheer vldsen neg ni amidiin tamd l unalaa daa hetsv ym be

0  |  0
Сахиусан Тэнгэр(103.212.119.193) 2018 оны 10 сарын 24

Ум ма ни бад ми хум. Гэр шатаж байхыг харсан ямар ч авралгүй юм билээ.

0  |  0
Уншигч(202.126.89.86) 2018 оны 10 сарын 24

Харамсалтай хамгийн гол нь хаа хамаагүй гудамж талбай хааж хашаа барьдаг ухамсаргүй иргэд түүнийг нь сонгуулийн өмнө авилгалдаад зөвшөөрлийг нь өгчихдөг албан хаагч газрын албаныхны буруу бас байгаа шүү!

0  |  0
Zulaa(47.60.33.121) 2018 оны 10 сарын 24

Eh bolson 6 zvil hamag amitanii tusiiin tuld hoid dvree hurdan oloh boltugai ym ma ni bad me hum

0  |  0
Zulaa(47.60.33.121) 2018 оны 10 сарын 24

Eh bolson 6 zvil hamag amitanii tusiiin tuld hoid dvree hurdan oloh boltugai ym ma ni bad me hum

0  |  0
Aza(149.154.231.96) 2018 оны 10 сарын 24

Um sain alga l’an boltugai

0  |  0
Сахиусан тэнгэр(66.181.161.47) 2018 оны 10 сарын 24

Бурхан бүгдийг ивээлдээ авна биз дээ. Дотор минь байсан бол түйдэгдсэн ч хамаагүй нэгийг аварна гэх юм. Гэхдээ монгол гэр, амбаар их хурдан шатдаг юм билээ.

0  |  0
урнаа(103.229.123.41) 2018 оны 10 сарын 24

үнэхээр зүрх эмтэрмээр харамсалтай

0  |  0
Artash(124.158.76.14) 2018 оны 10 сарын 24

Ene mongoliig haraal ideg

0  |  0
Top