Авлигатай тэмцэх газрын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцлоо. Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТГ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн төрийн байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийн талаар зарим жишээ баримтыг дурдаж мэдээлэв.
Энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хууль зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Ажилдаа хайхрамжгүй хандаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Чимгээ, албаны мөнгийг охиныхоо компанийн данс руу шилжүүлж хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна. Мөн Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн Ц.Батболд, Б.Нарангэрэл, Ж.Баттөр нарын мэдүүлгийг хянаад илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Эдгээр хүмүүс нь хувьдаа болон хамаарал бүхий этгээдүүд нь мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул нийтийн албыг хашихад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн байна.
АТГ-аас төрийн байгууллагуудад өгсөн Зөвлөмжийн биелэлт хангалтгүй байгаа ба зарим зөрчлийг дурдвал, “Бөртэ” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой 25 нэр төрлийн 46.3 сая төгрөгийн өртөгтэй оёдлын машин, тоног төхөөрөмжийг худалдан авсан байна. Ингэхдээ тус үйлдвэрийн өмнөх захирлын хувийн оёдлын цехед ашиглаж байсан хуучин оёдлын машин, тоног төхөөрөмжийг худалдан авчээ. ИНЕГ-ын алба хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байгаа талаар АТГ анхааруулж, энэ зөрчлийг дахин гаргуулахгүй байхыг зөвлөсөн. Хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй, энэ төрлийн зөрчил дахин давтагдсаар байна. Тухайлбал, 2017 онд 1,4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан О, М нарт 10-22 сая төгрөгийн дэмжлэг олгожээ. Энэ үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзжээ.
Түүнчлэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Хурлын төгсөлд тус газарт шалгагдаж буй зарим хэргийн талаар Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоос тодрууллаа.
-"60 тэрбум"-ын хэргийг шалгах явцад АТГ баримтыг өөрчилсөн гэх мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ хэргийн талаар иргэн Доржзодовын хийсэн мэдээлэл ташаа байсан. Хэргийг хаана шалгах, хэрхэн шийдэх бүрэн эрх нь прокурорт байдаг. Энэ асуудлыг прокуророос хаагаад байсныг дахин сэргээж ажлын хэсэг гарган шалгаж байгаа. Авлигатай тэмцэх газар хэсэг бүлэг хүмүүсийг өмөөрч байгаа юм биш. Мөрдөн шалгах ажлыг хуулийн дагуу, тагнуулын байгууллагын мэдээлэлд тулгуурлаад явуулж байна. Хэрэг явдал 2016 онд болсон байдаг. Иргэн Доржзодовын хийсэн 90, 162 минутын бичлэг байдаг ба үүнийг эвлүүлэг гэж үзээгүй. Шинжилгээ хийхэд зөвхөн эх хувилбар нь байх ёстой гэсэн хуулийн дагуу асуудал яригдаж байгаа. Өчигдөр түүний барьсан байсан таблетийг АТГ-аас шалгасан. Ингэхэд уг бичлэг тус төхөөрөмжинд байхгүй гэдэг нь тогтоогдсон. Өмнө нь энэ хэргийг прокуророос хаахдаа огт ийм зүйл болоогүй гэж үзээгүй. Харин энд яригдсан зүйл хэрэгжсэн эсэх гэдэг асуудал яригдаж байгаа. Хүмүүс хоорондын ярьсан ярианы төлөө яллах дүгнэлт үйлдэж болохгүй гэж үзсэн байдаг.
-Төрийн банкны зарим захирлыг саатуулсан гэх хэргийн тухайд?
-Албан тушаалаа ашиглан, бусдыг хясан боогдуулах замаар авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлээр нэр бүхий хүмүүсийг саатуулан, хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм.
-Нэгдүгээр сургуулийн захирлын хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Нэгдүгээр сургуулийн захирал Бум-Эрдэнийг бусдаас авлига авсан хэргээр цагдан хорьж шалгаж байгаа. Тун удахгүй хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байна.
-Цагдаагийн албан хаагчийн гэрээс 1,3 сая ам.доллар хураан авсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Энэ хэрэгт нэр холбогдоод байгаа цагдаагийн алба хаагч нар ямар нэг хамааралгүй. 1,3 сая ам.долларын тухайд авлигын хэрэгт холбогдон шалгуулж байгаа этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан. Тэр мөнгөний гарал үүсэл, юунд зарцуулах гэж байсныг нарийвчлан шалгаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA
Сэтгэгдэл ( 15 )
Ингэж ярисаныхаа больж зайлаХ хэрэгтэй юу н УИХ дарга вэ Хамгаалагч нарааа
ЭНЭ АТГ ДАН ХУДАЛЧ ХҮНҮҮД БН УУ САЯХАН ЭВЛҮҮЛЭГ ГЭЭД БАЙСАН СОНГУУЛЧ ОЙРТОЖ БАЙНА. МИ ОВОГТОО ХОРИЖ МАНАН ХЯТАД ГАРАЛТНУУДИЙГ ШҮҮХ ЦАГ ИРНЭЭ.
Одоо зодов нь хаана тансаглаж яваа юм .оюун нь жорлонгийн тухай ярьж яваа
Тоглодог төрөө алдахгүин тулд ардчилалыхан хүн алахаас ч сийхгүи улс
zlzl p-sdanuud
Turiin esreg huivaldaan zohion baiguulj bgaa humuusiig yllaj bolohgui gej yu hutsaad bgaa ym be ene baiguulgiig tatan buulgah heregtei
Том эмнэлгийн дарга нарыг шалгаач. Бямбадорж, Төмөрбаатар нарыг шалгаад яаж тэрбумтан болсныг нь илрүүлээч. Үе үеийн сайдуудыг алгалаад идэж ууж цуслаад л байцгааж байх юм. Сарангэрэлийн тусгай зөвшөөрөл хариуцсан Болорчимэг, Хөрөнгө оруулалтын хэлтсийн Өнөболд нарыг шалгаж байгаа ажил юу болж байгааг мэдээлээч
жирийн иргэн дээр бол аль хэдийн эрүү үүсгэсэн бгаадаа муусайн юмнууд
Yunaas aigaad baigaa yum be?Dorjzodov oo. Ter hiisen bichlegiinhee eh huviig zohih baiguullagad ni ogood l shalguulaad neg taldaa garchih l daa..Unen hudal ni oilgogdohgui bichleg gej niitiin shuljeend tsatschihaad batlah notloh geheer barimtaa ogohgui baij taarahgui bizdee.Unedsnii yualgui baidal ch geh shig hii surjigneh. Harin ta ooroo l undestnee hagalah,nogtologson barimtguigeer hen negiig hilmegduulj boloh nohtsold tulgah heregui bizdee.Tegj yarival songuuliin sanhuujiltiig handivaar bosgodog ehiig N.Enhbayar, Ts.Elbegdorj nar l tsetsegluulsen ni harin unen shuu
Tord tangarag orgoson tiim surhii ajiltan gej ooriigoo todorhoilson Dorjzodov gegch ta onoodor toriin yamar baiguulalgad yamar alba hashij baina aa. Tuunii todorhoi ard tumend zaral! Haa yu hiideg ni todorhoigui, aij zugtaj yavaa meteer yarigdaj baisnaa saya gev genet garch ireed toriin unench ajiltan geed surjigneh.Zahialagch ni tand amalsan mobngoo ogoogui unjsan bolohoor tuuniigee avah geed shantaajlaad baih yum uu.Yamar ch baisan ene uildel,ug yaria yavuulgui asuudal.
zuwkhun yariany tuluu bish, yamar sanaa teeji baysan gedeg ni chukhal , ingeji il bolooguy bol yamar baykh bayw geed shalgaach
Ene Dorjzodov gegch yamar uchirtoi songuuli boloh suragaar l 60 terbum geed baidag baina aa.Tsosol, tolovlogoo hiij erh buhiin humuus ni hedentee uulzaj yaritsah sanal bodloo soliltsdog ni tor zasag bolood ah ahuin baiguulalguud tuvshin tubshindee hiideg zuil . Yariltssan,tolovloson ajil bur batlagdaad ajil bolohgui yaria todiin bolood ongoh yavdal baidal asuudal. Songuuliin surtalchilgaanii sanhuujiltiin talaar yaria l biz..biejsen yum baigui yaria todii asuudliig yamar uchiraas ue ue bur songuuli dohood ireheer yaridag bolchihloo Bichleg hiisen eh buvii ogood l shalguulchih