Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 настай гурван охиныг айлган сүрдүүлж, тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлэн, бэлгийн мөлжлөг үйлдэж байсан этгээдүүдийг цагдан хорьсон тухай өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл охидын биеийг худалдаж байсан этгээд нь хүн амины хэргээр ял шийтгэл эдэлж байгаад Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан байжээ.
Тэрбээр охидтой фэйсбүүк чатаар харилцаж болзон, улмаар дөрвөн этгээдтэй хамтран айлган сүрдүүлж, бүтэн таван сарын хугацаанд тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлж байсан гэнэ. Тэднийг хүн худалдаалах гэмт хэрэгт буруутган шалгаж байгаа ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Насанд хурээгуй охидыг авсан хумуусийн олж хариуцлага тооцох хэрэгтэй
Ymr aimr yum beee tsadtai bolmoor yum hvn hairladaggv iim hvmvvsiig hairlahgv alah heregtei
Aaw eej ni tgd meddeggui ym hulgaichuudiig shorond hataa
худалдаж авсан хүмүүсийг нь барьж байцаагаачээ.Олон нийтэд ил болго????????Заваан хүмүүс эхнэрт нь аав ээж д нь хэл нөхөн төлбөр ав тэр хүмүүсээс бага насны хүүхэд авсан гээд шоронд хий????