Согтуурсан үедээ өөрийгөө буудаж, амиа хорложээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 25

Согтуурсан үедээ өөрийгөө буудаж, амь насаа хохироосон хэрэг энэ сарын 23-ны өдөр Хөвсгөл аймагт гарчээ. Хэргийг тодруулбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэн, 35 настай, эрэгтэй Н нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэндээ агсам тавьж, энэ үедээ ангийн буугаар өөрийнхөө толгойн тус газарт буудан, амиа егүүтгэжээ. Хэргийг Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба  хэрэгт холбогдуулан талийгаачийн ар гэрийнхнээс тайлбар, мэдүүлэг авч эхэлжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баагий(202.72.245.122) 2018 оны 10 сарын 25

тэр гэр бүл хүчирхийлэгчээс салж дээ

0  |  0
Top