ЦЕГ: Галт зэвсэг хууль бусаар борлуулдаг 89 этгээдийг хяналтдаа авчээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Нийслэлийн цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран өнөөдөр /2018.10.26/ цаг үеийн асуудлаар болон галт зэвсгийн тооллогын талаар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээгээр галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг 2018 оны эхний есөн сарын байдлаар 25 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос буурсан үзүүлэлт аж. Хууль бусаар галт зэвсэг, сум хэрэгсэл олж авдаг, хадгалдаг, борлуулдаг энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй 89 сэжигтэй этгээд (ченж)-ийг бүртгэл, хяналтад авчээ.

Цагдаагийн байгууллагаас өмнөх жилүүдэд зохион байгуулсан тооллогоор 2016 онд 47225 галт зэвсгээс 31798 буюу 70.6%, 2017 онд 46327 галт зэвсгээс 36028 буюу 78.1% нь хамрагджээ.

Орон нутагт 32913 галт зэвсэг бүртгэлтэйгээс 26433 буюу 82.2% нийслэлийн хэмжээнд 13414 галт зэвсэг бүртгэлтэйгээс 9595 буюу 73.9% нь тоологджээ.

Харин галт зэвсгийн бүртгэлийн нэгдсэн санд нийт галт зэвсэг болон түүнтэй адилтгах хэрэгсэл 47393 бүртгэлтэйгээс галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл 311, ан агнуурын 45127, цуглуулгын 197, спорт сургалтын 1716, харуул хамгаалалтын 353 галт зэвсэг бүртгэгдсэн байна.

Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, ахмад С.Лхагвадорж, дээрх мэдээлэлтэй холбогдуулан "Бичиг баримтгүй, эх сурвалж нь тодорхойгүй галт зэвсгээ бүртгүүлэхдээ галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэн галт зэвсэг ашиглах, хэрэглэх, аюулгүй ажиллагааны сургалтад хамарсан гэрчилгээ болон иргэний үнэмлэх, оршин суугаа хорооны тодорхойлолт, зохих төлбөрийг төлсөн байх бөгөөд шүүхийн шинжилгээний хүрээлэнд уг галт зэвсгийг шинжилсэн дүгнэлтийг хавсаргаад тухайн иргэн нийслэлд оршин суудаг бол Нийслэлийн цагдаагийн газарт, орон нутгийн иргэн тухайн харьяа нутаг дэвсгэрийнхээ цагдаагийн байгууллагад хандана” гэв.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Muunokhoi(203.91.115.47) 2018 оны 10 сарын 28

5 tsaasandaa tatganaadbaigaa bolbuugaa khuraalgachikhad l bolno shuu dee

0  |  0
зочин(150.129.141.42) 2018 оны 10 сарын 27

Зэвсгийн тооллогонд байнга ордог хүн гэрчилгээгээ шинэчил гэх юм. Түүний тулд хүндрэл дарамт их байна аа. Эмчид үзүүлэхэд 20000 төг, зэвсэгээ дахин буудаж шалгуулахад 20000 т, гэрчилгээ зургийн үнэ 10000 т, тэмдэгтийн хураамж 10000 т татвар 30000 төг гээд л явж өгөх юм. Хавсралтаар шийдэж болно доо. Сургалтанд олон арван мянган төгрөг гэнэ. Нэгдсэн журмаар нэг цэгийн үйлчилгээгээр хялбаршуулж бүртгэвэл хаа хаанаа хэрэгтэй шүү. Үүнээс болоод олон хүн бүртгүүлж чадахгүй байгаа юм аа. Ноёд оо. Гол нь бүртгэлтэй байх ёстой. Мөнгө чухал биш баймаар. Торгуулиар айлгана.

0  |  0
Top