Тээврийн цагдаагийн албаны “Тэргүүний алба хаагч” 9000 гаруй зөрчил мэдээлжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 26

Өргөсөн тангарагаа чин шударгаар биелүүлж, албандаа үр бүтээл гаргаж ажиллаж байгаа Замын хөдөлгөөн зохицуулах хэлстийн гэрлэн дохионы зохицуулалт хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Энхбаяр-г Тээврийн цагдаагийн албаны энэ долоо хоногийн “Тэргүүний алба хаагч”-аар нэрлэлээ.

Д.Энхбаяр нь замын хөдөлгөөнд саад болж байгаа зам тээврийн осол, хэрэг, гэмтэл саадыг арилгах талаар шуурхай арга хэмжээ авч зам чөлөөлөх, замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгаа автомашиныг баримтжуулан холбогдох постуудад мэдээлэх арга хэмжээ авах, гудамж замын хөдөлгөөнд теле камераар хяналт тавин, замын хөдөлгөөнийг гэрлэн дохио болон уулзвар дээр ажиллаж буй постуудтай хамтран хөдөлгөөн зохицуулалтын үүрэг чиглэлтэй ажиллаж байна. Тухайлбал, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн камерт бичигдсэн зам тээврийн осол, хэрэг 5760, замын зорчих хэсэг дээр хөдөлгөөнд саад учруулсан 1540 саад, нийтийн тээврийн хэрэгсэлтэй холбоотой зөрчил 1680 гарч замын хөдөлгөөнд саад учруулсныг харьяа дүүргийн замын пост, эргүүлд мэдээлж зам чөлөөлүүлэх арга хэмжээ авахуулж ажиллаж байна.

 Б.ЦОГ
WWw.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(182.160.36.10) 2018 оны 10 сарын 28

Тээврийн цагдаа гэнээ. Бүгд тээвэр хийдэг биздээ.Цагдаад орон тоо дутаагүй.Ялангуяа ажил хийдэг конторт суугчидаа цөөлөөч.Хэдэн жил суучихаад эрт өндөр халамжийн тэтгэв авч суух нь төрийн ачааллыг хүндрүүлж байна.

0  |  0
Top