Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын алба хаагчид уурхайн нурангид өртсөн иргэдийн амийг аварчээ. Тодруулбал, өчигдөр буюу аравдугаар сарын 25-ны оройн 18:00 цагийн орчим уурхайн гүнд нурангийн цаана гурван иргэн тусгаарлагдсан гэх дуудлага тус газарт иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Үндэсний аврах бригад тус дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах "Билгүүн сар" нөхөрлөлийн эзэмшлийн уурхайд очиход нүүрсний ковш бэхэлгээний мод цохин хугалснаас нуралт үүссэн байдалтай байв. Аврах бригад 40 градусын налуутай 1.6 метрийн өндөртэй уурхайн цооногт 4 цаг ажилласны эцэст иргэн 41 настай Д, 26 настай А, 38 настай С нарыг эсэн мэнд ослын голомтоос гаргав. Ослын дуудлагаар ОБЕГ-ын Үндэсний Аврах бригадаас гадна тус дүүргийн Цагдаагийн хэлтэс, Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газрын 30 гаруй албан хаагч аврах ажиллагаанд оролцжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
TSERGUUDEER TZ TAVIULAH N CHANARIIN YALGAAGUI N ENDEES HARAGDAJ BNA