Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид энэ оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгийн хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгаж байна.
Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гаргасан, бусад 130 орчим иргэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй байна. Иймээс хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу? Та бүхэн цагдаагийн ахмад Б.Батдэлгэр /91114303/, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ /90060360/ нартай холбогдоно уу?
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )