ГЭМТ ХЭРГИЙН ТОЙМ: Загвар өмсөгч охин амиа хорлосон уу, ЭСВЭЛ...

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 10 сарын 28

ZINDAA.MN мэдээллийн сайтын Хууль, эрхзүйн мэдээллийн албанаас өнгөрөгч долоо хоногт гарсан олны анхаарал татсан хэргүүдийн тоймыг хүргэж байна. Мөн манай сайтын редакциас Импортоор орж ирж буй авто машинуудын чанар, өсвөр насны хүүхдүүд хар тамхи, мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдох нь нэмэгдэж буй талаар онцлон хөндөж, сурвалжилсан билээ.

-Машины ченж нар ИРГЭДИЙН АМЬ НАСАНД ЗАНАЛХИЙЛЖ байна уу-

Сүүлийн жилүүдэд хүний амь настай холбоотой автомашины ослын тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэх мэдээллийн дагуу дээрх сэдвийг манай редакци хөндөн сурвалжилсан юм. Уг сурвалжлагын хүрээнд авто машин худалдаалдаг зарим ченжүүд Японд осолд орсон, ашиглах боломжгүй болсон машинуудыг интернэтээс хямд үнээр худалдан авч Монгол руу ачуулдаг тухай эх сурвалжтай багц мэдээллийг хүргэсэн билээ.

Импортоор орж ирж буй автомашины тоо өмнөх оныхтой харьцуулбал 61.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа ба эдгээр импортын автомашинуудын 95 хувь нь Япон улсаас орж ирдэг байна. Харин сүүлийн жилүүдэд эвдрэл гэмтэлтэй автомашинууд олноор орж ирэх болсон ба Японд болсон байгалийн гамшгийн дараа импортоор орж ирж буй эвдрэлтэй машины тоо эрс өссөн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн юм. Улмаар эдгээр машинуудыг Вьетнам засварт өгөн янзлуулаад бичиг баримтыг өөрчлөн, Япондоо явж байсан асуудалгүй машин хэмээн өндөр үнээр худалддаг ченжүүдийн сүлжээ бий болсон байна.

-Авлигын хэргээр нэр бүхий банкны ЗАХИРАЛ, ТЕЛЛЕРҮҮДИЙГ баривчлав-

Өнгөрөгч долоо хоногт авилга, албан тушаалын хэргээр нэр бүхий банкны захирал болон теллерүүдийг 300 орчим сая төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй гэх хэргээр саатуулсан билээ.

Улмаар эдгээр албан тушаалтнуудыг нэг сар үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг өнгөрөгч баасан гараг буюу аравдугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан байдаг.

-Бага насны хүүхэд ЭМЭЭГЭЭ ХУТГАЛЖ гэмтээжээ-

Өсвөр насны хүүхдүүд холбогдсон гэмт хэргийн тоо харьцангуй нэмэгдэх хандлагатай байна. Эдгээрээс дурьдвал, өнгөрөгч долоо хоногт 14 настай хүү эмээтэйгээ маргалдсаны улмаас зүүн гуянд нь хутгалж гэмтээсэн ноцтой хэрэг гарсан юм. Азаар хутганы шарх хохирогчийн амь насанд аюулгүй өнгөрсөн.


-16-17 настай хүүхдүүд МАНСУУРЧ байгаад баригдлаа-

Нийслэлийн Баянгол дүүрэгт өсвөр насны хүүхдүүд мансуурч байгаад цагдаагийн алба хаагчдад баригдав. Мансуурагч хүүхдүүд нь 16-17 насныхан байсан бөгөөд ОХУ-д үйлдвэрлэсэн будаг шингэлэгч буюу расвитель үнэртэж, мансуурсан байдалтай байжээ. Хэрэг шалгагдах явцад эдгээр хүүхдүүд нь өмнө нь шар цавуу үнэртэн мансуурдаг байсан тухайгаа мэдүүлсэн байна.

-Ломбардны эзэнд БУУ ТУЛГАН СҮРДҮҮЛЭВ-

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг, “Урт цагаан”-ы гуравдугаар корпуст үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт 38 настай, эрэгтэй О гэгч мөнгөний барьцаанд тавьсан эд зүйлсээ авах гэж маргалдсаны улмаас тус ломбардны эзэн рүү буу тулган сүрдүүлжээ.

Улмаар цагдаагийн алба хаагчид, сэжигтэн этгээдийн ашигласан ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Рек” маркийн гар буу болон хийн сумыг хураан авч, хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж эхлээд байна.

-Айлын гэрт дайран орж ЭХНЭРИЙГ нь барьцаалжээ-

Хутгатай этгээдүүд айлын гэрт дайран орж нөхрийг нь сүрдүүлж, эхнэрийг нь авч зугтсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарлаа. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг дэвсгэрт уг хэрэг гарсан ба сэжигтэн этгээд согтуурсан үедээ салсан найз бүсгүйнхээ гэрт дайран орж нөхөрт нь хутга тулган сүрдүүлсэн байна. Улмаар эмэгтэйг авч яваад нэг хонож байхад цагдаагийн алба хаагчид баривчилсан байдаг. Сэжигтэн этгээд нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа ийнхүү давтан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байна.

-"Өршөөл"-өөр суллагдсан этгээд ХҮН ХУДАЛДААЛАХ гэмт хэрэг үйлдсэнийг илрүүллээ-

Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт  хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид насанд хүрээгүй буюу 16-17 настай гурван охиныг айлган сүрдүүлэн дарамталж, тэднийг хүчээр биеийг нь үнэлүүлэн, бэлгийн мөлжлөг үйлдэж байсан 24-33 насны таван этгээдийг илрүүлжээ. Эл хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж эхэлсэн байна. 
Сэжигтнүүдийн дунд хүн амины хэрэг үйлдээд Өршөөлийн хуулиар суллагдсан этгээд байсан ба тэрбээр дахин гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байна.


-Галын улмаас нэг айлын ТАВАН ХҮН амь насаа харамсалтайгаар алдлаа-

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн тавдугаар хороо буюу Ханын материалын орчимд айлын гэр шатаж, таван хүн нас барсан харамсалтай хэрэг өнгөрөгч долоо хоногийн гуравдахь өдөр гарсан. Талийгаач нарын дунд 2-5 насны хоёр хүүхэд байсан ба эдгээр хүүхдүүд эцэг эх, өвөөгийн хамтаар ийнхүү осолдож нас баржээ.

Хэдийгээр аврах багийнхан хугацаа алдалгүй хэргийн газарт очсон ч тэдний амь насыг аварч чадаагүй юм. Хэргийн газрын үзлэгээр гал үүдний амбаарнаас эхэлж гарсан байдаг ба нас барсан иргэд гэрийн хоймор хэсэгт цугларсан байсан ажээ.

-Загвар өмсөгч охин АМИА ХОРЛОСОН байж болзошгүй-

Энэ сарын 25-ны өдөр загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унасан байдалтай олджээ. Уг хэргийг харьяаллын дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба түүний үхэлд гадны нөлөө байхгүй гэх мэдээллийг эхний ээлжинд цагдаагийн байгууллагаас өгч байна. Гэвч өөр хэд хэдэн эх сурвалжуудийн мэдээлж буйгаар түүний үхэлд нэр бүхий этгээд холбоотой гэх мэдээллийг бидэнд өгч байна. Уг хэргийн талаарх дэлгэрэнгүй сурвалжлагыг манай сайт эргэн хүргэхээр бэлтгэж байна.

-Бага насны хүүхдүүд ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ холбогдох болжээ-

Гуравхан жилийн өмнө манай улс хар тамхи мансууруулах бодисын дамжуулагч орон гэсэн статустай байсан бол өнөөдөр хар тамхи хэрэглэгчдийн тоо 75 мянгад хүрч, хэдийнэ хэрэглэгч орон болсон гэх судалгааг НҮБ-аас гаргасан байдаг. Гэвч энэ тоо өдрөөс өдөрт өссөөр байгааг албаныхан мэдээлж буй. Сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгчдийн тоонд өсвөр насны хүүхэд, сурагчид багтах болсон нь мэргэжилтнүүдийн санааг зовоосон асуудал болоод байгаа тул манай сайт дээрх сэдвийг цувралаар сурвалжилж эхлээд байна.

Өнгөрөгч онд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчид ангиараа нийлж хар тамхи мансууруулах төрлийн бодис татсан гэх хэрэг олны анхаарлыг татаж байсан бол өнөөдөр дээрх мэт хэргүүд шил дараалан гарч байна. Ийнхүү энэ төрлийн гэмт хэрэг өсөх болсон шалтгааны нэг нь хар тамхи хэрэглэсэн этгээдүүдэд оноох ял шийтгэлийн байдал хөнгөдөж байгааг энд онцолсон юм.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.22.167) 2018 оны 10 сарын 29

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдэлээ олохгүй ээ гэж улсын толгойд нь алуурчны аав байгаа болохоор бусад пээдгэр бацаанууд даварч байгаа юм уу еэ бүү үзэгд цаашаа гэж

0  |  0
Иргэн(103.10.22.167) 2018 оны 10 сарын 29

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдэлээ олохгүй ээ гэж улсын толгойд нь алуурчны аав байгаа болохоор бусад пээдгэр бацаанууд даварч байгаа юм уу еэ бүү үзэгд цаашаа гэж

0  |  0
Zochin(103.26.193.96) 2018 оны 10 сарын 28

Ter bair savand n kamer erhbish baidag bailguide. Suuld hamt baisan huniig b baitsaah heregtei dhde

0  |  0
Уншигч(112.72.11.116) 2018 оны 10 сарын 28

одоо цагт мөнгө.өнгө.бөгс гурав баттай амьдралын суурь болоод байна.замд хөндөлсөх хэнийг үгүй хийнэ.цаашид бэхжин хүчирхэгжих нь гарцаагүй үнэн.авилгачидын үр сад томорсоор мафи.аллагын төгс эринд очино.улс мөхөх нь ч гарцаагүй.иймд одооноос үр хүүхдэдээ амиа яаж аврах. хүчирхийлэлийг хүчирхийлэлээр яаж устгах талаар хичээл заах нь чухал.ялангуяа галт зэвсэг.гарын доорх эд зүйлийг ашиглаж алж. устгах.амиа.гэр орноо.хайр хүмүүсээ аврах тал дээр сургах нь чухал.цөвүүн цаг ирэх нь гарцаагүй.

0  |  0
Уншигч(112.72.11.116) 2018 оны 10 сарын 28

одоо цагт мөнгө.өнгө.бөгс гурав баттай амьдралын суурь болоод байна.замд хөндөлсөх хэнийг үгүй хийнэ.цаашид бэхжин хүчирхэгжих нь гарцаагүй үнэн.авилгачидын үр сад томорсоор мафи.аллагын төгс эринд очино.улс мөхөх нь ч гарцаагүй.иймд одооноос үр хүүхдэдээ амиа яаж аврах. хүчирхийлэлийг хүчирхийлэлээр яаж устгах талаар хичээл заах нь чухал.ялангуяа галт зэвсэг.гарын доорх эд зүйлийг ашиглаж алж. устгах.амиа.гэр орноо.хайр хүмүүсээ аврах тал дээр сургах нь чухал.цөвүүн цаг ирэх нь гарцаагүй.

0  |  0
Zochin(150.129.142.236) 2018 оны 10 сарын 28

Tsarailag shn turnu gsg hetsuu bh da, erchuud ni hugshin zaluugui erguuldene, uerhej chadaagui ni horsoj arhi uulgaj, huchindene, hugshchuul ni mungu hurunguur dallana, ueiin okhid ni ataarhahdaa eldev ynzaar helj muulna, ted uneheer setgeluun daramttai hetsuu bsg bh da, ymar saindaa l mung erh medeltei bayn huntei suuj hamgaalaltand ordog bj magadgui gj bodogdloo. Zagvar umsugch okhi hairan okhin, gunee haramsch bna. Um mani bad mi hum.

0  |  0
S(202.21.106.118) 2018 оны 10 сарын 28

Монголын торийн толгойд гарах есгуй хун муу аргаар гарчээ хуний амь аваад болохоо болилоо

0  |  0
Зочин(66.181.161.124) 2018 оны 10 сарын 28

Эргүүлж өгдөг хуультай л даа. Энэ хуулийг аргалахад мөнгө чинь өнгө чинь албан тушаал чинь арай л хүчрэхгүй байх даа чааваас муусайн алуурчдын үр сад минь

0  |  0
Зочин(66.181.161.124) 2018 оны 10 сарын 28

Загвар өмсөгч охины хэрэгт томчуудын хүүхэд орооцолдсон гэж ярьж байна. Улс төрч сайд дарга нарын хүүхдүүдэд хүн алах эрх байдаг юм уу. Эд нарт алуулахаар л тэгээд амиа хорлолт галны нөлөөгүй болчихын. Больчихооч дээ ингэж мэдрэлтэхээ. Шалгаж тогтоож байгаа нь ч шалгуулж бултаж байгаа нь ч үйлийн үрээ дараа нь эдэлж барах уу. Өөрсдийн чинь охин үрс ач зээ нар яг энэ үйлийн чинь үрийг эдэлнэ штээ аймаар биш байна уу. Хүн юу тарьснаа хураадаг хорвоогийн жамыг яах гэсийн бол. Өнөөдөртөө хууль шүүхийг мөнгөөр аргалдаг юм байж. Дараа нь өргөн хорвоо өөрлүү чинь чиглүүлээд өөрийн чинь хийснийг

0  |  0
Top