Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн малчин 53 настай Ө уржигдар /2018.10.26/ цасан шуурганаар 300 толгой бог мал тууж яваад сураггүй алга болжээ. Ар гэрийнхэн нь тухайн өдрийн 21.15 цагт аймгийн Онцгой байдлын газарт хандаж, нийт долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Тэгвэл өчигдөр /2018.10.26/ 03.00 цагт Баянбулаг багийн Ганцын даваа гэдэг газар түүнийг малтайгаа эсэн мэнд байхад нь олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )