Алтанбулагт ОХУ-аас оруулж ирсэн, ашиглалтын шаардлага хангахгүй дугуйнуудыг шатаажээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 10 сарын 29

  Өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт онгоц унасан гэх мэдээлэл түгсэн. Харин төд удалгүй ЦЕГ-аас онгоц унаагүй, харин хуучин дугуйнуудыг шатаасан болохыг нь албан ёсоор мэдэгдсэн билээ.

Тэгвэл дээрх шатаасан дугуйнууд нь ОХУ-аас орж ирсэн, стандартын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа нь дууссан байжээ. Тэрхүү шатаасан дугуйнуудыг иргэд хилээр орж ирэхдээ хураалгасан болохыг эх сурвалж мэдээллээ.

Учир нь, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээр дамжин хойд хөршийг зорих жолооч нар буцаж орж ирэхдээ ОХУ-д ашиглалтаас гарсан хуучин дугуйнуудыг их хэмжээгээр оруулж ирэх нь нэмэгдсэн байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.123.71) 2018 оны 10 сарын 29

битгий дугуй шатаа-агаар бохирдоно

0  |  0
IRGEN(203.91.115.42) 2018 оны 10 сарын 29

bitgii oruulj irj bai manai gaaliihan sain bnaaa

0  |  0
Top