Бага насны охидыг хүчирхийлэх, цахимаар айлган сүрдүүлэх төрлийн гэмт хэрэг тасралтгүй гарсаар байна. Цагдаагийн байгууллагаас цахим орчинд танихгүй хүнтэй дотносохгүй байхыг сэрэмжлүүлж буй ч үр дүн нь сайн биш хэвээр. Тухайлбал, Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд 16-17 насны гурван охины биеийг бусдад үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлсэн саатуулжээ. Сэжигтнүүд 24-33 насны таван этгээд байсан аж. Сэжигтнүүд охидыг айлган сүрдүүлэх байдлаар хоногийн 250 мянга, цагийн 80 мянган төгрөгөөр биеийг нь үнэлүүлж байснаа мэдүүлжээ. Бэлгийн мөлжлөг үйлдсэн этгээдүүд цагдаагийнханд баривчлагдсан хэдий ч насанд хүрээгүй охидын бие, сэтгэл санааны хохирол гээд олон асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй, цаг хугацаа ч их шаардахаар байна.
Шөнийн 00.00-06.00 цагийн хооронд охидыг "худалддаг" байжээ
Хүчирхийлэлд өртсөн охидыг хамгаалах байранд хүргэж, сэтгэл заслын эмчилгээ хийж эхэлсэн байна. Гэмт хэргийн сэжигтнүүд хамт байр хөлсөлж амьдардаг байсан аж. Сэжигтэн А, Ч, А, Ө, А нар нь хохирогч болсон гурван охинтой цахим орчинд танилцсан байна. Уг хэргийг 2018 оны 3-7 дугаар сарын хооронд үйлдсэн. Охидын зочид буудалд байх үеийн бичлэг, нүцгэн зургийг барьцаалж айлган сүрдүүлж, эрхшээлдээ оруулан улмаар биеийг нь үнэлүүлэх болсон нөхцөл байдал үүссэн аж. Түүнчлэн охидыг биеийг нь үнэлүүлэхдээ цаад хүнийх нь утасны дугаараар холбогдож, хүргэж өгдөг, төлбөр тооцоог нь авдаг байсан бололтой. Цагдаагийнхан хэрэг бүртгэл нээж, сэжигтнүүдийг саатуулан шалгаж байна.
Таксигаар үйлчлэгч нь ӨРШӨӨЛӨӨР СУЛЛАГДЖЭЭ
Охидын биеийг үнэлүүлэхэд оролцсон такси буюу хувийн машинаараа үйлчилдэг этгээд ч саатуулагдаад буй. Сэжигтэн “Шөнийн 00.00-04.00 цагийн хооронд утсаар дуудахад нь очих ёстой газарт нь хүргэж өгч, авдаг байжээ. Ингэж явсны төлбөрт хоногт 50 мянган төгрөг авдаг” гэж мэдүүлсэн байх аж. Таксины жолооч буюу сэжигтэн өмнө нь 5.3 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2016 онд Өршөөлийн хуульд хамрагдан, эрх чөлөөтэй болсон нэгэн байжээ. Түүнчлэн бусад сэжигтэн дотор ч ял шийтгэл эдэлж байсан хүмүүс байгаа аж.
Д.Дамдин
Сэтгэгдэл ( 7 )
MomPb Com сайт руу зочлоод үзээрэй *Хүссэн зараа оруулах *Цахим ажлын зар оруулах *Цахим ном унших/250 ном монгол хэлээр уншихаар/ *Генетикийн тестүүд бөглөх, цахим мэргэ *Судалгааны ажил, бие даалтууд зарах, худалдаж авах /2018 онд хийгдсэн/ *Гаднын жуулчин, гаднын хүмүүст үндэсний хэв шинж агуулсан бараа бүтээгдэхүүнийг зарах *Үл хөдлөх хөрөнгөө гаднын хүмүүст түрээслүүлэх *Аялал жуулчлалын компаниа сурталчлах ҮНЭГҮЙ-Генетикийн тест бөглөх, зар оруулах, ном унших, бараа бүтээгдэхүүнээ сурталчлах, компаниа сурталчлаарай. ТАНД ЯГ ЭЭЖ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА
www.DadPb.com сайт руу зочлоод үзээрэй *Сар бүр зарлагдсан төслүүд, тендерүүдийн мэдээлэл хүлээн авах *Төсөл бичих зөвлөгөө, зөвлөмж авах *Цахим ажлын зар оруулах *Цахим ном унших/250 ном монгол хэлээр уншихаар/ *Байгууллагаа олон нийтэд танилцуулах *Бүх төрлийн чанартай төслүүдийг санхүүжилт болон зориулалтын хувьд өргөн сонголттойгоор худалдаж авах/2018 онд бичигдсэн/ ҮНЭГҮЙ-Төслийн мэдээллүүд хүлээн авах, зар оруулах, ном унших, компаниа сурталчлах, гаднын хөрөнгө оруулагч олоорой. ТАНД ЯГ ААВ ШИГ ТАНЬ САНАА ТАВИНА
ene yal edelj baisan yumnuudiig yu gej urshuul nereer sulladag yum be yneheer zev tulushultei humuusiig bol yalaas unshuul bolno havtgairuuldgaa bolivol taarana
Buudaach buzruudiig. Tonilloh heregtei. Bas avch shaarnuudiig bas.
Новшнууд
Alaach hun sugiig yal ni suldaad b gaa yum elbegdorjiig olj yal asuu
MUU SANAATAI AMITAN NOL HUN