Цагдаагийн албаны ажилтнуудад үүргээ нэр төртэй биелүүлж, хэргийг богино хугацаанд илрүүлж, хохирлыг барагдуулж байгаад иргэдийн зүгээс талархал илэрхийлсээр байдаг. Нийслэлийн Баянзүрх дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Д.Түвшинбаатар “Миний зах” дэлгүүрийг дээрэмдсэн гэмт этгээдүүдийг мэргэжлийн ур чадвар гарган илрүүлсэн бөгөөд иргэн Ц-ээс түүнд талархал илэрхийлжээ.
Түүнчлэн хүүхдийг нь машинаар шүргээд зугтаасан жолоочийг шуурхай илрүүлсэн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн ахлагч Б.Батзориг нарт иргэн П-гээс, иргэн М-ээс жижүүрийн ахлах офицер, цагдаагийн хошууч М.Лхагвасүх, эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Өлзийхутагт, мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батдэлгэр нарт таксинд эд зүйлсээ орхиж буусан дуудлагын дагуу ажиллаж, нэг цагийн дотор илрүүлэн, хохиролгүй болгосонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь улам их амжилт хүсчээ.
Д.Дамдин
Сэтгэгдэл ( 1 )
цагдаа нартаа сайн сайхныг хүсье