Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 70 дугаар байрны орчим (2018.11.01)-ний шөнийн 20:30 цагийн үед үл таних гурван хүнд дээрэмдүүлсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 68 настай иргэн “Б”-гийн “LG” маркийн гар утас, хэтэвчтэй мөнгийг 42-43 насны гурван этгээд бүлэглэн “ дээрэмдсэнийг шуурхай илрүүлэн саатуулж, тус дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. 17.2 дугаар зүйлд: Дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Д.Дамдин
Сэтгэгдэл ( 1 )
HUMUUSIIG BAINGA AJIGLAJ HARAAD BAIGAA HUN MUU HUN BAIDAG TIIM TAGNUUL BOLVOL DOROO BARIGDANA