Хөгжлийн банкны хэрэгт холбогдогсдыг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 03

 Хөгжлийн банкнаас авсан зээлийн 70 хувь нь эргэн төлөгдөх боломжгүй болжээ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас улстөрч, эрх мэдэлтнүүдийн авсан зээл, АСЕМ зохион байгуулах мөнгөнөөс 79.2 тэрбум төгрөг завшсан 17 хүний нэрс олон нийтэд ил боллоо. Эдгээр дуулианыг дамжаад Засгийн газрын Тусгай сангуудыг ч шалгах ёстой гэсэн санал гарч, хүлээлт үүсээд байгаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийг батлах үед ийм саналыг УИХ-ын зарим гишүүн хэлж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Шалгаж эхэлсэн” тухай мэдээлэл өгсөн. Тэгвэл эрх мэдэл, албаны тушаалаа ашиглан, улсын мөнгө шамшигдуулагчдын дуулиан үргэлжилсээр байна.

Тухайлбал, 2011 онд Хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш мөнгө төгрөг завшсан, бонд гаргасан, гаргасан бондноос нь тухайн үеийн эрх баригчид  завшсан үйлдэл дахин сөхөгдөж байна. Авлигатай тэмцэх газар Хөгжлийн банкнаас  зээл, мөнгө авсан “дампууруулсан” гэх нөхдийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлсэн байна.

Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкнаас эрх мэдэлтнүүд 6 их наяд төгрөгийн зээл авчээ. Зургаан их наяд төгрөг бол Монгол Улсын жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө. Энэ мөнгөөр ямар их бүтээн байгуулалт хийх боломж байсан нь тодорхой. Гэвч хэдхэн хүн баяжаад өнгөрчээ. УИХ-аас Ажлын хэсэг гаргаж, Хөгжлийн банкны зээлийг шалгасан удаатай. Харамсалтай нь, зээлийн 70 хувь нь эргэн төлөгдөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан юм.

Хөгжлийн банкнаас хэн хэн зээл авсан бэ?

Ардчилсан на Засгийн эрх барьж байх үед Хөгжлийн банк Чингис бонд гаргаж,  аймгуудыг хатуу хучилттай замаар холбох ажлыг эхлүүлж, Улаанбаатар хотод “Гудамж” төсөл хэрэгжүүлсэн гэдэг ч “идэж”, “уусан” нь илүү гараад байдаг гэмтэй.

Хөгжлийн банкнаас хөлжсөн гэх тэдгээр хүмүүст,

  • УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр
  • УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд асан М.Сономпил
  • УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл
  • Төрийн орон сууцны корпорацийн захирал асан А.Гантулга нарын нэрс холбогддог юм. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон учраас тэд АТГ-т шалгагдсан.

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр

Улсад хоёр тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан гэдэг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яамыг удирдаж, Чингис бонд гаргаж явсан түүнийг “Монгол Улсыг хоёр төсөв”-тэй  болгосон гэх яриа дагасаар иржээ. Түүн шиг бийлэгжүү сайд ховор гэдэг. Ямар сайндаа цагаан сарын золголтын үеэр яамныхаа ажилтнуудын дунд хамгийн сайхан хувцастай албан хаагч шалгаруулж, мөнгөөр шагнасан гэх яриа гарч байхав. Засгийн газрын шийдвэрт засвар оруулж, 100 км хатуу хучилттай зам бариулах нэрийдлээр авсан мөнгөний асуудалтай нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын нэр холбогддог. “Монроуд” компанийн Хэнтий аймгийн чиглэлд барьсан хатуу хучилттай замын эвдрэл Б.Гарамгайбаатарын чихийг их л халууцуулсан санагдана.

Эрчим хүчний сайд асан М.Сономпил

УИХ-ын гишүүн асан эрхэм АТГ-т ямар хэргийн учир дуудагдсаныг саная. Эрх бүхий албан тушаалтнууддаа нөлөөлж, 264 сая төгрөгийн авлига авсан гэж сэрдэгджээ. Тодруулбал, Эрчим хүчний сайдын албан тушаал хашиж байхдаа тендерт нэр бүхий компанийг ялуулсан үйлдэлтэй нь холбоотойгоор түүнийг шалгасан байдаг. Өөрийнх нь мэдлийн “Залуу монгол” компанийн дансаар 264 сая төгрөг орж ирсэн нь авлига, хээл хахуулийн шинж агуулсан үйлдэл байж болзошгүй гэж холбогдох байгууллагууд шалгаж байгаа юм. Тэр үүнээс гадна хэд хэдэн тендер будлиантуулсан хэрэгт холбогдсон. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 35, 55 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод 348Мвт хүчин чадалтай “Амгалан” дулааны станц барихаар шийдвэрлэсэн байдаг. Үүн дагуу Засгийн газрыг Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яам төлөөлж, БНХАУ-ын “Чайна Машинери Инженеринг Корпораци” /СМЕС/-тай 2013 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр концессын гэрээ байгуулсан. Хятадын компани "Амгалан" станцыг 60 сая ам.доллараар барих санал ирүүлсэн ч М.Сономпил сайд 75.9 сая ам.доллар болгож нэмэгдүүлсэн гэж буруутгагдсан байдаг.

ТОСК-ийн захирал асан А.Гантулга

Төрийн орон сууцны корпорацийг удирдаж байсан түүнийг дүрэм, журамд нийцээгүй шийдвэр гаргасан гэж шалгаж эхэлжээ. Удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн” компанид давуу байдал олгосон. “Хангай” хотхоны 10 сууцны үнийг үл маргах журмаар шийдвэрлэх гэрээ байгуулсан. Үүнийхээ хариуд 12 мянган ам.долларын авлига авсан гэхчлэн түүний холбогдсон хэргийн сураг үргэлжилнэ. 12 мянган ам.долларыг авахдаа төрсөн охиныхоо дансыг ашигласан тухай мэдээлэл бий.

Хотын дарга асан Э.Бат-Үүл

Улаанбаатар хотыг метротой болгоно гэх мөрөөдөлд хөтөлсөн эл эрхэм хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлсэн ч тийм ч сайн эхлэл байгаагүй. Тэрбээр өөрийн төрсөн хүү Б.Чулуудайгийн “Грандлайн” компанид нийслэлийн Баянзүрх дүүргийн Амгалан орчимд дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн төсөл хэрэгжүүлэхээр боломж олгосон. Улаанбаатар хотын банкнаас 3.3 тэрбум, Туркийн   “216 Яапи Үрэти худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авч, “Түмэн Амгалан” цогцолбор хорооллын барилгыг гүйцэтгэхээр “Хамтран ажиллах гэрээ”-гээр тохирчээ. Энэ төслийн 55 хувийн санхүүжилтийг “Грандлайн”, 45 хувийн санхүүжилтийг Туркийн компани гаргаж, төслийн орлогыг 50х50 хувь эзэмшихээр тохирсон байсан ч асуудал, маргаан үүссэн гэдэг. Гэтэл Б.Чулуудайн өрийг дарахын тулд ТОСК-иас “Буян-Ухаа-2” хорооллыг санхүүжүүлэх Төрийн банкны мөнгөнөөс 9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн талаар мэдээлэл гарч ирсэн. 2015 оны наймдугаар сард 5 тэрбум, нэг сарын дараа дөрвөн тэрбум төгрөгийг “Бэрэн” компанид шилжүүлсэн гэдэг бөгөөд “Бэрэн” компани “Грандлайн” компанийг 5.5 тэрбумаар  худалдаж авсан байдаг аж.

Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ

АН, МАХН-МҮАН-ын “Шударга” ёс эвслийн үед Засгийн газарт Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ Авлигатай тэмцэх газарт шалгуулж, шүүхээс шийтгэл авсан. З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “Бэрэн ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч, улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэх хэргийг шалгаж дуусаад, прокуророос шүүхэд шилжүүлсэн байсан юм. Шүүхээс З.Баянсэлэнгээр 19 сая 200 мянган төгрөгийг төлүүлэх шийдвэр гаргасан. Харин З.Баянсэлэнгэ 19.2 сая төгрөгийг төлж чадахгүй гэж мэдэгдээд байгаа билээ.

Д.Дамдин

Zindaa.mn  

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(59.153.87.163) 2018 оны 11 сарын 11

Ийм луйварчинд Элбэгдорж Улсын баатар цол өгч сар бүр улсаас тэтэглэг өгч Зоргийн хэрэг гарахад орон доороос нь малгай нь олдсон гээд байж болшгүй хүн өнөөдөр том2 ярьж одоогийн Хотын даргыг шүүмжилж улсын харөнгө угааж жаахан юм хийх гэж рекламдсанаа ажил хийсэн болж томоод шалгах болоогүй юм байхдаа

0  |  0
Монгол(64.119.23.120) 2018 оны 11 сарын 06

Энэ муу салга Батүүл хулгайч энэ тэндэхийн дэл сул мөнгийг их хусч ээ. Хулгайн мөнгөөр амьдарч байгаа тэр эхнэрийг нь өсөх ирээдүйтэй хулгайч Чулуудай 3-г нийлүүлж байгахд дүүжлэе Бүлт бүлт худлаа ярьдаг новш байгаам даа хувьсгалыг хэн хийж хэн нь хувьсгалын үр өгөөэийг хүртдэг гэдэг билээ муу хөгийн новш үйлээ эдэлж зовж үхнээ чи баатраа ч хат

0  |  0
Irgen(66.181.186.58) 2018 оны 11 сарын 05

Hulgaichdiig yaj shiitgehiig harj baina. Hulgai hiisen zuilee butsaah ni todothoi.

0  |  0
jochin(202.9.43.54) 2018 оны 11 сарын 05

Bugdiig ni shuuhed ogoh heregtei shuugch nar ni zov shiidej chadahgui bol ogcoruul

0  |  0
иргэн(202.179.24.101) 2018 оны 11 сарын 05

шорон нь хүрэлцэхгүй байгаа юм бишүү

0  |  0
zochi(202.131.243.186) 2018 оны 11 сарын 05

iim ymnuud l ene uls orniig dampuuruulaad bgaa ymdaa. ulsiig hohirlgui bolguulaad shorond ni hiih heregtei.

0  |  0
Lombo(66.181.183.149) 2018 оны 11 сарын 05

Bodox yu baixav dee.Xorongii ni xuraagaad l buudaad baix xeregtei

0  |  0
Hulgaichdiig duujil(122.201.22.111) 2018 оны 11 сарын 04

Gudamj tusul gej munguur togloson tusul baisan shu. Odoo ch zarim nuhduud ni Sangiin yamnii Xugjliin hutuch halhavch nertei tusul yavj baigaa. Hotod bas Xytadiin zeeleer tumur zam dooguur nuhen garts barina gej baigaa. Zurag tusulgui undur uneer heden uulzvar duraaraa yanzalsan bolj undur tsalin hangamjaar durgij baigaad alga bolson

0  |  0
Иргэн(202.9.42.104) 2018 оны 11 сарын 04

Ард түмэн миньул суурьтай хандаж буруу зөвийг шударгаар шүүх ээс эхлэх цаг болжээ

0  |  0
иргэн(202.9.42.179) 2018 оны 11 сарын 04

Шүүх дээр очоод чимээ тасардаг асуудал гарахгүй бизээ. Хүний мууг үзэх гэсэндээ биш хамгийн гол нь шийдвэр шудрага байж,энэ их хардлага, үнэн худал нь мэдэгдэхгүй асуудалд цэг тавихад л байгаа юм.

0  |  0
irgen(59.153.115.38) 2018 оны 11 сарын 04

huglaa surjignej zarlaj zarmiig ni shoron horiod l bsan odoo hen nich yal avaagui hulgailsanaa idej uugaad l tansaglaad l bj bna ed nar bugd avaad idchihsen humuus negniigee shuuj chadahgui shu de ard tumen mini odoo bid yah ve

0  |  0
МАН(202.9.40.116) 2018 оны 11 сарын 04

Эцэг хүү хоёр луйварчин Бат-Үүл, Чулуудай нарыг хорих хэрэгтэй.

0  |  0
zochin(66.181.177.229) 2018 оны 11 сарын 04

jijig dund uyldwerleliig khugjuulekh sangaas bidnii mungiig khulgaylji ergeed bidend 20 dakhin ikheer zeelduuldeg lalaruudyg l sayn shuukh kheregtey,

0  |  0
Ганаа(103.229.121.23) 2018 оны 11 сарын 04

Шүүх рүү очоод л замхарах биздээ, шүүгч нарын хөрөнгө зузаараад л ... ийм циклтэй болсон биздээ

0  |  0
Manj(108.246.208.22) 2018 оны 11 сарын 04

Horiod yaah yum adilhan mongolchuud 2 chihiig ni tasdaad l bolno sh dee hooorhiis

0  |  0
Иргэн(66.181.176.116) 2018 оны 11 сарын 04

МАН-ын ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧ БАЯМБАЦОГТ, Л.ЭНХ-АМГАЛАН, НОМГҮЙБАЯР, ГАРАМЖАВ, гэх мэт нөхдүүд хэд хэдэн ТЭРБУМААР хөггжлийн банкнаас зээл авчихаад ТӨЛӨХГҮЙ БӨЙГАА НЬ ”АРИУН ЯВДАЛ”- УУ...????

0  |  0
Иргэн(66.181.176.116) 2018 оны 11 сарын 04

МАН-ын ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧ БАЯМБАЦОГТ, Л.ЭНХ-АМГАЛАН, НОМГҮЙБАЯР, ГАРАМЖАВ, гэх мэт нөхдүүд хэд хэдэн ТЭРБУМААР хөггжлийн банкнаас зээл авчихаад ТӨЛӨХГҮЙ БӨЙГАА НЬ ”АРИУН ЯВДАЛ”- УУ...????

0  |  0
La vlaa(203.91.115.39) 2018 оны 11 сарын 04

Namchirkhakh khereggui dee Turiin tolgoid ikh taaruu khumuus gardag bol hikhoj Edgeeriig undes suuriar ni oorchlokhgui bol yuu ch oorchlogdokhgui 90 oniikhtai tusootei KHUVISGAL iinkhe Jeenii oorchlolt shaardlagatai

0  |  0
Монгол хүн(202.9.42.104) 2018 оны 11 сарын 04

ардчилалын алтан хараацай гэж шаана муу лаларууд. Шорондоо яв лаларуудаа

0  |  0
зочин (59.153.114.175) 2018 оны 11 сарын 03

ардчилсан намынхан монгол орныг алтны нөөцгүй болгож улс орноо зарахад хүргэснийг бид мартаж болохгүй дээ

0  |  0
Иргэн(202.179.27.246) 2018 оны 11 сарын 03

Эд нар ард түмнээ дэндүү басамжилжээ өрийг нь төлүүлж шоронд хийвжл таарна өөрсдийнх нь гаргасан зөрчлийн хуулиийг өөрсдөд нь эдлүүл

0  |  0
иргэн(202.179.26.198) 2018 оны 11 сарын 03

ганц худагийг эдэнд суллаж өгсөн нь дээр байхаа

0  |  0
Irgen(202.170.71.39) 2018 оны 11 сарын 03

Ezed ni ingeed bayajaad nuden deer ilt saijiraad yavj bhad yahaaraa ergen tulugduh bolomjgui boldog bnaa. Neg muu yadarsan emegtei 10000 tug hulgailsaniihaa tuluu heden jil shorond suusan bilee. Ed nar arai denduu bnaa. Horij tsagdaad ed hurungii ni huraaj avaach e. Muusain yumnuud hahaj uheesei.

0  |  0
Эрхий хуруу(103.10.21.105) 2018 оны 11 сарын 03

Хийсэн ажил гээд хүнд хэлэх юмгүй өнөөгийн эрх баригчдын бөгс долоогчдын бичсэн өрөвдөлтэй нийтлэлийг олон хүн унших болтугай. Олноороо жигших болтугай

0  |  0
Zochin(103.57.94.230) 2018 оны 11 сарын 03

Haha Man garuud ichsendee ergeed AN luu dairj bgaa uhaantain bhdaa, MAN garuud bol bur aimaar heden zuun terbumaar huschaad naad hed chin zailuul zeelee awaad tuluh ni tuluud shalguulah ni shalguulad ner tzewer bolson humuus bndag, Man garuud yanaa odoo bandaash, gomo, awliga ... toochood barashgui aimahigtai

0  |  0
Зочин(103.229.121.202) 2018 оны 11 сарын 03

hudlaa dur esgesen buzaruud uhej dald ortsgoo.

0  |  0
Top