Наталия Варли эротик кинонд тоглохоос татгалзжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 04

“Кавказад болсон явдал” киногоор олонд танигдсан жүжигчин Наталия Варлид эротик кинонд тоглох санал ирж байжээ. Тэрбээр энэ талаар нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг аж. Наталия хэлэхдээ “Тухайн үед надад кинонд тоглох санал маш ихээр ирдэг байсан. Тэр дундаас хамгийн их мөнгө амласан нэг кино байсан нь эротик сцен ихтэй байсан. Би тэр кинонд тоглохоос татгалзсан. Учир нь би өөрийн нэрийг цагаанаар авч үлдэхийг хичээсэн.” хэмээжээ.

Наталия одоо 71 настай бөгөөд өөрийн амьдралаас сэдэвлэсэн “The Walker” номыг хэвлүүлсэн байдаг. Номынхоо нээлтэн дээр Наталия өөрийн өдрийн тэмдэглэлээ олон жилийн турш хадгалж ирсэн. Тиймээс энэ бүгдийгээ ном болгож үлдээхээр шийдсэн тухай хэлж байлаа.


zindaa.mn



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.179.24.101)  2025 оны 03 сарын 13

уг нь бол мисс юм байгаан

1  |  0
Top