Янзагатай согоо буудаад хэргийн газраас зугтжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 05

Төв аймгийн Батсүмбэр суманд хулгайн анчид янзагатай согоо буудаж хөнөөгөөд хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус сумын Үдлэг баг, Өвөржаргалант гэх газарт янзагатай согоо буудуулсан байна гэх дуудлагыг өнгөрөгч долоо хоногт нутгийн байгаль хамгаалагч Төв аймгийн цагдаагийн газарт өгсөн байна. Улмаар Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батмөнх, Батсүмбэр сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад С.Энхмөнх нар шуурхай ажиллаж Улаанбаатар хотын харьяат Т, Б нар нь бүртгэлгүй, марк дугаар, гэрчилгээгүй галт зэвсэг ашиглан үйлдсэн болохыг тогтоогоод байна.

Сүүлийн жилүүдэд байгаль орчны эсрэг гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа талаар ЦЕГ-ын Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэг хэлэхдээ “Сүүлийн таван жилийн статистик мэдээнээс үзэхэд цагдаагийн байгууллагад жилд дундажаар 22-30 орчим мянган энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байдаг. Өнгөрсөн онд хүрээлэн буй орчны эсрэг 82.2 хувиар өсч 330 гэмт хэрэгт гарсан. Уг хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж зохих хариуцлагыг хүлээлгэсэн. Харин 2018 он гарснаас хойш 113 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 51 нэгжээр буюу 45.1 хувиар өсөөд байна. Гэмт хэргээр нь ангилаад үзвэл хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 50 хувь, хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг 53.9 хувиар тус тус өссөн байна” гэлээ.

Б.ЦОГ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн,(202.179.24.189) 2018 оны 11 сарын 05

Бамбарууштай Баавгай буудаж Үлгэр жишээ үзүүлсэн Эрхэм УИХ-ын гишүүн Номтойбаяр гуайн туршлага ч гэх үү үлгэр жишээ ч гэх үү Янзагатай согоонд биеллээ олж дээ

0  |  0
c(43.228.131.90) 2018 оны 11 сарын 05

дээдчүүл нь хулгайч юм чинь доодчуул нь адилхан байх нь араггүй биз дээ!

0  |  0
Top