2016 онд Монголд Ази, Европын орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт /АСЕМ/ зохион байгуулна гэж тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АН-ын Засгийн газар бөөн сүр дуулиан болсон. Чуулган зохион байгуулсан нь сайн хэрэг ч тэр дуулиан шуугиан дундуур бэлтгэл ажил, зохион байгуулалтын үед 79.2 тэрбум төгрөг завшсан үйлдэл хожим Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрч, 17 албан тушаалтны нэр олон нийтэд ил болсон.
Зочид буудал, тансаг зэрэглэлийн хауснаас эхлээд хотын гудамжинд барьж, байгуулсан жижиг гэлтгүй бүтээн байгуулалтад ч “АСЕМ” гэх шошго хадагдаж, мөнгө завших нэг хэрэгсэл нь болсон байх юм.
Түүний нэг жишээ нь хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор гэсэн тайлбарын дор “Их Мандах-Очир” ХХК-тай 165 сая төгрөгөөр шууд гэрээ байгуулж, Дүнжингаравын зам дагуу 15 байршилд ногоон төгөл бүхий бичил тохижилтын ажил буюу сүүдрэвч, хогийн сав, цэцгийн мандлыг хийж гүйцэтгүүлсэн явдал. Харамсалтай нь, бариулсан үнэ өртөг нь хийсэн бүтээн байгуулалттайгаа дүйж очихгүй байгаад л хамаг учир бий. Аудитын шалгалтын материалд хавсаргасан зураг нь уг сүүдрэвч ямархуу байдалтай болсныг илтгэнэ. Тендерийн хууль зөрчин байж энэхүү 15 байршлын тохижилтыг хийхдээ зөвхөн 1 сүүдрэвчийг 11 сая төгрөгөөр хийхээр төлөвлөжээ. Гэхдээ 15 байршилд ч биш бодит байдал дээр энэ жишгээр есөн сүүдрэвч л хийсэн байдаг аж. Найман хогийн сав, цэцгийн хоёр мандал байгуулж, “нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг болсон аж.
Хийх, бүтээх гэсэн санаа нь сайхан ч хийсэн үйлдэл нь түүнээсээ муухай юм даа. Орон нутагт тэрбум төгрөгөөр барьсан сургуулийн гадаа 1.5 сая төгрөгөөр ганц жорлон барьсантай дүйх хэмжээний үйлдэл юм дагуу. Хийсэн материал нь чанарын шаардлага хангахааргүй байсан нь тодорхой.
Энд харагдаж буй 11 сая төгрөгийн сүүдрэвч бусад тохижилтыг үзсэн жирийн иргэн 1 сая төгрөгөөр ч босгосон гэхэд үнэмшихэд бэрхтэй. Сүүдрэвч, цэцгийн мандал нь харж хандах эзэнгүй. Эзэнгүй тохижилт, бүтээн байгуулалт нурж, сүйддэг нь жам.
Монгол Улс АСЕМ зохион байгуулах гэж төрийн албан хаагчдаасаа эхлэн хөл алдаж, зочин, гийчдийн байрлах хаус, зочид буудалд байршуулах монгол үндэсний үнэт эдлэл, аяга, тавгаа өгөхийг хүртэл гуйсан нь үнэн. Гэтэл түүнд зарцуулах ёстой төсөв болоод хандивлагч нарын мөнгийг иймэрхүү бүтээн байгуулалт нэрийдлээр үрэн таран хийж, мөнгийг нь халаасласан байна.
165 сая төгрөгөөр барьсан гэх сүүдрэвч буух эзэн, буцах хаяггүй үлджээ. Хэн хариуцлага хүлээх ёстой вэ. Гүйцэтгэгч компани уу, тендер өгсөн эрх мэдэлтнүүд үү?
Д.Дамдин
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 9 )
Санхүү хариуцсан тодорхой хүмүүс байгаа,Элбэдорж өөрөө бариагүй байлгүй дээ
Олон юм хуцаад байлгүй асэам ын төсвийн зарцуулалтыг эрүү үүсгэж шалгаачээ. СБ ын талбайн өмнөх цэцэрлэгт байгаа бухын засаа шиг хөшөөний асуудлыг сайн шалгах хэрэгтэй. Зуд болоход нохой таргална гэдэг шиг ямар нэг ажил ундраад ирэхээр хулгайч таргалаад байна шүү
Үхэхдээ Үхэр буугаа гэгчээр улайрсан луйварчид эх орныг минь элгээр нь хэвтүүлсэн байна... АТГ ,Ерөнхийлөгч,Ерөнхий сайд ...одоо л нам дарж авахгүй бол Улс орон аймшгийн хар ангалын ирмэг дээр ирцэн байна....Идэж уугаад хээв нэг явж байгаа хүмүүс ажрахгүй яваад хүмүүс минь бүү хилэгнэ... Хийсэн муу үйл бүхнээ яс махаараа мэдрэнэ. ”ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛЭЭС МУЛТАРЧ ЗУГТАЖ ЮМНЫ АРААР ОРСОН Ч ХЭН Ч МУЛТАР Ч ҮЛДЭЭГҮЙ ЮМ” НҮГЛЭЭ БАГА ДЭЭР НЬ НИМГЭЛЖ АВСАН ӨГСНӨӨ БУЦААГААД ЭХ ОРОН ДОО ТУШААВАЛ НҮГЭЛ НЬ НИМГЭРНЭ ДЭЭ....
БYХ ТАЙЛАНГАА ЭЛБЭГДОРЖ ТАВИХ ЕСТОЙ
Мэдээж Элбэгдорж
arai l yum daa yaj yr hyyhdee iim ulsad yldeeh yum bee