Архангай аймгийн Цахир сумаас баруун урагш 40 гаруй км-ын алсад орших Содномдаржаа уулын оройд ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгаан Цэвээн-Арашийн Чүлтэмжамц болон түүний баруун гарын шавь, цорж Аграмба Р.Санжжав нарын занданшуулсан шарил хэдэн зуун жил байгалийн олон ааш аягийг үл ажран тэр янзаараа оршиж ирсэн байдаг.
Эдгээр хутагт лам нар эрдэм ухаанаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлага, өвчин зовлонгоос хамгаалж ирсэн гэх домог нутгийн иргэдийн дунд одоо ч байсаар байна.
Харамсалтай нь, “Өвгөн гэсэр лам”-ын шавь, цорж Аграмба Р.Санжжавын занданшуулсан шарил одоогоос гурван жилийн өмнө буюу 2015 онд хулгайд алдагдаж, түүнээс хойш дээрх хоёр хувилгааны тухай ихэнх хүмүүс мэддэг болсон билээ.
Тухайн үед цорж Аграмба Р.Санжжавын шарил хулгайд алдагдсаныг орон нутгийн удирдлагууд мэдээгүй байсан ба хууль, хяналтын байгууллагынхан түүний шарилыг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн айлын хашаанаас олж, улмаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүлээлгэж өгснөөр цорж Аграмба Р.Санжжав хувилгаан болохыг нь тогтоосон юм.
Харин цорж Аграмба Р.Санжжавын шарилыг хулгайлсан гэх хэргийг тагнуулын байгууллагаас шалгаж, Завхан аймгийн харьяат Л.Энхтөр гэгчийг холбогдуулан шалгаж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр гарч байв.
Цорж Аграмба Р.Санжжавын шарилыг хөндөж хулгайлахдаа, түүний шарил оршиж байсан чулуун бунханд улаан өнгөөр будсан хүний гавлын яс, үнэгний арьс гэх мэт шашин номын эд зүйлс оронд нь хийж үлдээсэн байсан нь шашны холбогдолтой ёс мэддэг хүмүүс хулгайчийн ард бий гэх хардлагыг төрүүлж байсан билээ.
Уг хэрэгт холбогдсон гэх байсан Л.Энхтөр нь тухайн үед Завхан аймгийн Яруу суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Харин түүний аав Лхагважав нь орон нутагтаа нэрд гарсан лам хүн байсан нь түүнийг ийнхүү сэжиглэх үндэслэл болсон бололтой.
Тэгвэл Цахир сумынхан "Хувилгааны занданшуулсан шарилыг хулгайлсан нөхөр хэргээ өөрөө хүлээсэн гэж сонсож байсан. Сонсох нь ээ, хувилгааныг байлгаж байсан тэр байшин доторх тавилга сэлт нь хөдөлж, нүдэнд нь хий юм харагдах болсон гэнэ билээ. Түүнээсээ айгаад өөрөө цагдаагийнханд хандаж, хувилгааныг хулгайлсан гэдгээ хэлсэн гэдэг. Бодвол болохгүй зүйлээр л оролдсоных нь гай, гамшиг байлгүй" хэмээн ярьдаг юм билээ.
Ийнхүү “хулгайлагдсан” цорж Аграмба Р.Санжжавын шарилыг нийслэл хотоос олсны дараа Гандантэгчилэн хийдэд залж, сүсэгтэн олон мөргөж байв. Улмаар түүнийг Их багшийнх нь дэргэд буюу Архангай аймгийн Цахир сум дахь Содномдаржаа уулын оройд ёслол төгөлдөр эргүүлэн залсан байдаг. Түүнээс хойш багш, шавь хоёрыг олон түмэн андахгүй мэддэг болсон бөгөөд хол ойрын хүмүүс сүсэглэн очих болсон байна.
Тиймээс Архангай аймгийн Засаг даргын тамгын газраас санал хүргүүлсний дүнд Монгол Улсын Засгийн газраас холбогдох тогтоолыг гаргаж, “Өвгөн Гэсэр лам” болон түүний шавь, цорж Аграмба Р.Санжжав нарын занданшуулсан шарил орших Содномдаржаа уулыг тусгай хамгаалалттай бүсээр тогтоосон байна. Түүнчлэн Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс 240 сая төгрөг, сумын Засаг даргын хөрөнгөөс 45 сая төгрөг зарцуулж, тус уулнаа хоёр бунхан босгож, түүн дотор Өвгөн Гэсэр ламтныг шавийн хамтаар залсан аж.
Тэгвэл Цорж Аграмба Р.Санжжавын занданшуулсан шарилыг багшийн дэргэд зэрэгцүүлэн залсан гэх боловч дээрх хоёр бунхны нэг нь өнөө хэр хоосон байдаг гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тэрхүү мэдээллийн мөрөөр манай сурвалжлах баг Архангай аймгийн Цахир сум, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Содномдаржаа уулыг зорьж, Өвгөн Гэсэр лам болон түүний шавь нарын гэгээн дүрийг нүдээр үзэхээр зорьсон билээ.
Хэрэг ингэж эхэлжээ... /ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ/
Б.ГАНТУЯА, Б.ТӨРБАТ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 21 )
Амьдрал бэлэглэсэн эцэг эх, эмээ ѳвѳѳдѳѳ тѳрж ѳссѳн нутаг усандаа мѳргѳѳч мулгуй мунхаг үхэрнүүд минь!!!!! Сүсэглэж мѳргѳж сѳгдѳх юм мундсан биш хүүр сэгэнд мѳргѳѳд сѳнѳж сүйрэхийн эхлэл.Үхсэн хатсан хүүр сэг зэмнээс үхээрийн бузар эрчим л ялгарна!!!!Амьд хүн амьд байгальд мѳргѳвѳл ядаж амьд эрчим авна даа.
Завханы сартуул ямар аймшиггүйгээр ийм мундаг хүний биеийг хулгаылдаг бнаа кк тэгснээ нүдэнд нь юм харагдаад галзуурахаа шахсан бншдэ хэ хэ. Оролдох юм оролдохгүй юм гэж бий аймаар шүү!!!
Сайхан сурвалжлага болжээ. Ажил болгож тэр хол очин үнэн бодитой мэдээлэл хүргэхээр ажилласан ажилчдад баярлалаа
Үхсэн баасны багш
Ih bgsh ni bdguishd ugasa hulgaich ni avsan bz ee
Хүүрэнд мөргөх нүгэл.Төвд шашин Оросын Үнэн алдартны шашинд л байдаг мунхрал.
Нэг сүртэй цуврал гээд юу ч байхгүй байхын. ямар ч ойлгомжгүй бна.
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com
Хувь хүмүүс рүү мөнгө зээлэх боломжууд Та өөрийн гэр, бизнес, машин худалдаж авах, мотоцикл худалдаж авах, өөрийн бизнесийг эрхлэх, хувийн хэрэгцээнд зориулж зээл авах шаардлагатай гэдэгт эргэлзэх хэрэггүй. Бидний долларын нэрлэсэн хүүний түвшин бүхий $ 10,000 - $ 30,000,000 хувийн зээлийн дүнгээр үлэмж хэмжээгээр хийгддэг. Өргөдлөө хэрхэн зөвөөр зааж өгнө үү та хүсч байна. Бид өдөрт 24 цаг зарцуулдаг. Тэмдэглэл: ”ноцтой, үгүйсгэхгүй бол”. И-мэйл: matildalecoustre@gmail.com
Шарилд мөргөөд яадаг байна аа
Аа нээрээ Содномдаржаа уулын эсрэг талын аманд нь Ходоодны маш сайн Рашаан байдаг юм билээ. Гэдэс ходоод өвдөөд байхаар нь уучихсан чинь шууд бөөлжөөд дотор онгойгоод ирэхээр нь 5 л саванд хийгээд 3 хоног уусан чинь бараг 1 жил өвдөөгүй шүү.
Уг нь энэ 2 лам нарын Хүч чадал тэр буриадын Итгэлт хамба цаашаа гээ биз дээ? Содномдаржаа уулын бэл хүртэл засмал зам тавиад Зочид буудал бариад сүм хийд бариад Уул өөдөө шат тавиад тохижуулаад Аялал жуулчлалын бүс болгомоор юм байгаа юм. Хэдэн халтар төгрөгөө бариал Буриад руу тэнэж Хар чавга, Молоко авч мөнгөө гадны хүнд өгч байхаар сум орон нутагт нь үлдээвэл зүгээр юм даа.
Энэ зун очиж мөргөсөн.Баруун талых нь бунханы цонхыг үл харагдах зузаан шилээр хийсэн болохоор доторх нь харагддаггүй юм бна лээ.Тохижилтын ажил хийгдэж бсан.Алсдаа аялал жуучлалын сайхан газар болох бх.Цахир сумын нутаг ч аргагүй сайхан хангай шүү
Завханыхан 9 хутагтай сүсэг бишрэлтэй баймаар юм. Ийм шарил хулгайлж байхыг бодоход өнөө үеийнхэнд итгэх арга алга даа.
urgeljlel n haana bnaa tged