ӨНӨӨДӨР: Цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа болно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 06

 

09:00 цаг

  • ХХААХҮЯ, ХААИС, ШУТИС хамтран "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн инноваци 2018" үндэсний чуулган Корпорэйт зочид буудлын Эвент холл хурлын танхимд болно. Уг чуулганаар Мал аж ахуй, мал эмнэлэг, газар тариалан, ургамал хамгаалал, хүнс үйлдвэрлэлийн салбарын шинжлэх ухаан, технологи, инновацийн илтгэл тавигдах бөгөөд инновацийн үзэсгэлэн гарна. Утас: 99287297

09.30 цаг

  • Туушин зочин буудлын Соёмбо танхимд Хүүхэд, жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сан болон Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан хөтөлбөрийн танилцуулга болно. Утас: 99112652, 99109723

10:00 цаг

  • МҮЭ-ийн холбооны төв байрны дөрвөн давхрын хурлын зааланд “Хөдөлмөр нийгмийн дээд сургуулийн 25 жилийн ойд зориулсан XXI зууны хөдөлмөр” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99027019, 88007709

11:00 цаг

  • Санхүүгийн зохицуулах хорооны 211 тоот хурлын танхимд "Санхүүгийн салбарын 2018 оны гуравдугаар улирлын тойм болон цаг үеийн асуудал” сэдвийн хүрээнд хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Хэвлэлийн бага хурлаар үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбарын 2018 оны гуравдугаар улирлын статистик үзүүлэлтүүд, үйл ажиллагааны тоймыг танилцуулна. Мөн эдгээр салбаруудад өрнөж буй цаг үеийн холбогдох асуудлуудаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгнө. Утас: (51)-261611, 98324298, 9927-7963

11:00 цаг

  • Үндэсний мэдээллийн төвд “Шударга ёсыг Ц.Нямдоржоос эхлүүлье” цуглааныг 2018 оны арваннэгдүгээр сарын 11-нд зохион байгуулах талаар “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цаг

  • Үндэсний мэдээллийн төвд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гаас арилжааны банкаар дамжуулан олгосон зээлийн эргэн төлөлтийн талаар мэдээлэл хийнэ.

12:30 цаг

  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан лагийг дахин боловсруулан метан хий гаргаж үйлдвэрлэлийн дулаанд ашиглах шинэ дэвшилтэт технологи бүхий ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж болох Буянт-Ухаа орон сууцны хорооллын 20000 м3/хоног хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99006938, 88010867

14:30 цаг

  • Novotel зочид буудалд “Хүрээлэн-Амьд ертөнцийн цуврал” нэвтрүүлгээс "Говийн 5 гайхамшиг" шинэ төслийнхөө нээлтийг хийнэ. Утас: 99118668, 88118668

ТӨРИЙН ОРДОН

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

  • Төрийн байгууллагуудын мэдээллийн систем, сүлжээний нууцлал, аюулгүй байдал, хамгаалалтын өнөөгийн түвшинтэй танилцах, төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэнд хүнд сурталгүй, чирэгдэлгүй хүргэх, түүний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөтөлбөр, төсөлтэй танилцах, үр дүнг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Цахим бодлогын түр хорооны ажлын хэсэг Үндэсний дата төвийн үйл ажиллагаатай 10.00 цагаас, Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын үйл ажиллагаатай 14.00 цагаас тус тус танилцана.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; 

  • Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

  • Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top