ЦЭЦ: УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч байгаагүй тул Дээд шүүхийн хүсэлтийг хойшлуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 07

Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаан өнөөдөр /2018.11.07/ товлогдож, Улсын Дээд шүүхээс ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцэхээр байсан ч хойшиллоо. Тодруулбал, Улсын Дээд шүүхээс Захиргааны ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн юм.

Улмаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ хүргүүлээд байсан юм. Харин Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлын хуралдаанаар дээрх хүсэлтийг хэлэлцэхэд маргааны цар хүрээ, хөндөгдөх асуудал болон түүнийг бүрэн гүйцэт шийдвэрлэх шаардлага байгаа зэргийг харгалзан үзэх шаардлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан шийдвэрлэх нь шаардлагатай гэж үзээд хуралдааныг хойшлуулсан байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top