Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охины амь насанд халдсан аймшигт хэрэг гарсан билээ.
Уг хэрэгт Б.Жавхлант, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.
Улмаар дээрх хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.
Тэгвэл өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр 16:00 цагаас Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус хэргийн хэлэлцүүлэг болох гэж байна. Хэлэлцүүлэг хаалттай явагдах ба дээрх хэргийн талаар мэдээллийг бид эргэн мэдээлэх болно.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 3 )
Нээлттэй зурагтаар гаргаач.яасан их удаан шүүдэг юм. Хүниы нялх хүүхдийг алчаад үхсэн нь үнэн.алсан нь үнэн тэр 2хөсрий шоронд орох нь үнэн.тэр2ийг өмгөөлөөд байгаа хар авгай үр хүүхэдгүй бузар юм.
Цаазын ялгүй болохоор авилгал өгөөд гарчих санаа байгаа
LALRIIN ALUURCHDIIN HERGIIG UYNDAA NUUJ HAAGAAD BAIDGIIM GAJ DONTNUUDAD SURGAMJ BOLGOJ NEELTTEI HIIH HEREGTEI MUU UHDELUUDIIG UZEN YDAJ BNA UHEJ DALD OR