Цагдаагийн алба хаагчийн нэрийг барьж 80 сая төгрөг залилсан этгээдийг илрүүллээ. Тодруулбал, н.Болор-Эрдэнэ гэгч нь lexus Nymka, Erdene Bileg зэрэг хуурамч фэйсбүүк хаяг нээн, цагдаагийн алба хаагчийн албаны дүрэмт хувцастай гэрэл зургуудыг ашиглан, “Жолооны эрх сэргээх, ангилал дарж өгнө” гэх зэргээр зар тавьж, чатаар болон утсаар иргэдтэй харилцаж, 2017 оны тавдугаар сарын 01-нээс хойш нийт 500 орчим иргэнээс 80.000.000 /наян сая/ орчим төгрөгийг залилан мэхэлж авсан болохыг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Тус этгээд нь 2018 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс оргон зайлж, 156 дугаартай захирамжаар эрэн сурвалжилж, мөн Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс бусдын эд хөрөнгө залилан мэхэлсэн хэргээр тус тус эрэн сурвалжлагдаж байжээ. Иймд иргэд дээрх төрлийн хуурамч зар, мэдээнд хууртаж хохирохгүй байхыг анхааруулж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )