Арван настай хүүхэд өндрөөс унаж, амиа алджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 08

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 7-ны өдөр бага насны хүүхэд цонхоор унаж амиа алджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны таван давхраас арван настай хүүхэд унасан гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 

Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очих үед хүү таван давхраас унаж, нас барсан байжээ. Хэргийн урьдчилсан дүгнэлтээр хүүг хэн нэгэн түлхсэн байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан арван настай хүүгийн аав, ээж нь хоёр талаасаа хоёр хүүхэдтэй нэг гэр бүл болсон бөгөөд талийгаач хүү тэдний дундаас гарсан хамгийн бага нь байжээ. Талийгаач хүүгийн ээж дагавар том хүүгээ дүүгээ түлхсэн гэж гомдол мэдүүлээд байгаа аж.

Одоогоор цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газрыг хамгаалалтад авч, шаардлагатай нотлох баримтуудыг хэрэгт хавсаргаад байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгаж эхэлжээ.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baatar(124.158.89.2) 2018 оны 11 сарын 09

Yamar hetsuu hargis niigem bolj bna daa.Ug ni bid iim niigem huseegui.Huuhduud hohiroh yum daa.Ger buk bolood huuhedtei bolson bol buu sal.Tanii bienii tasarhai ur udam chin zovno.2doh amidral mash hund

0  |  0
Baatar(124.158.89.2) 2018 оны 11 сарын 09

Yamar hetsuu hargis niigem bolj bna daa.Ug ni bid iim niigem huseegui.Huuhduud hohiroh yum daa.Ger buk bolood huuhedtei bolson bol buu sal.Tanii bienii tasarhai ur udam chin zovno.2doh amidral mash hund

0  |  0
zochin(122.201.24.37) 2018 оны 11 сарын 08

Dahin zohioson amidral hend ch sain yum avchrahgui ni tugeemel baih yum daa. Huuhnuud mine dee huuhdee hotlood taivan alhaj baigaach dee.Hunii tsarai haruulj huuhduudee ta nar ih zovooh yumaa. Chin setgeleesee bichlee.Dor burnee bodooroi.

0  |  0
ХЭН(203.91.117.8) 2018 оны 11 сарын 08

ЯМАР МУУХАЙ ХҮНЭЭ АЛДЧИХСАН НИЙГЭМ БОЛООД БАЙНАДАА.ХАА САЙГҮЙ ҮХЭЛ, ХЭРҮҮЛ, ТАЛЦАЛ, ЗОДООН, ШУУГИАН, ШҮҮХ, ЦАГДАА.ЭНЭ НЭЭРЭЭ БҮТЭХГҮЙЭЭ АРАЙ Л ИЙМ БАЙГААГҮЙДЭЭ. ТӨР НЬ Ч ХҮМҮҮС НЬ Ч БҮҮР ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДЧИХСАН ХҮНИЙ САЙХАН НИНЖИН СЭТГЭЛ, ИЧИХ БУЛЧИРХАЙ ГЭЖ ҮГҮЙ БОЛСОН ЮМ ЮУ Ч ГЭХЭВ ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДОХГҮЙ ААЯ ЯА ЯА

0  |  0
Top