Хөрөнгө буцаах олон улсын байгууллагуудын хурлыг Улаанбаатарт зохион байгуулна

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

 Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч нар Австралийн Дотоод хэргийн яам, Индонезийн Ерөнхий прокурорын газар болон ARIN-AP сүлжээнээс Бали хотноо зохион байгуулсан “Үндэстэн дамнасан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь” сэдэвт сургалтад оролцлоо. Удирдах зөвлөлийн хурлаар оролцогч улсуудаас ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцэн, Монгол Улсыг тус сүлжээний 2019 оны даргалагч улсаар санал нэгтэй сонгож, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн болон зургадугаар Бүгд хурлыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг олголоо.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top