Хамгийн олон удаа хойшилсон НОЁН УУЛЫН хэргийг маргааш эцэслэн шийднэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

“Ноён уулаа аврах хөдөлгөөн” нийгэмд үйлчлэх Төрийн бус байгууллага /НҮТББ/-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийг маргааш буюу арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэнэ. Тодруулбал, Ноён ууланд хайгуул, олборлолт хийх лицензийг цуцлах эсэхийг шүүхээс эцэслэн шийдвэрлэх юм. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны зургадугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2018/361 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны есдүгээр сарын 13-ны өдрийн 221/МА2018/0510 дугаар магадлалтай захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор хэлэлцэх юм байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top