АТГ: Цэвэр усны машины тендерт бохирын машин нийлүүлсэн байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 13

Авлигатай тэмцэх газрын Ховд аймагт ажиллаж байгаа Ажлын хэсэг иргэний гомдлын дагуу тус аймгийн Жаргалант сумын Сум хөгжүүлэх сангаас 29.8 сая төгрөгийг Хот тохижуулах газарт усны машин худалдан авах тендерт зарцуулсан асуудлыг хянан шалгав. Уг тендерт шалгарсан нэр бүхий компанийн нийлүүлсэн автомашиныг шалгахад 1999 онд үйлдвэрлэсэн тусгай зориулалтын буюу бохирын автомашин байжээ. Тендерт зарлагдсан усны автомашинаас өөр зориулалтын авто машин худалдан авсан асуудлыг Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
d(66.181.180.199) 2018 оны 11 сарын 13

doromjilson bnadaa

0  |  0
Top