АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа нарыг шалгаж эхэлжээ. Тэднийг Жижиг, дунд үйлдвэр /ЖДҮ/-ийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэл нээж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байгаа аж.
Энэ талаар АТГ-аас тодруулахад "УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Ундармаа нарыг "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос ирүүлсэн гомдлын дагуу шалгаж эхэлсэн" гэх мэдээллийг өглөө.
"Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ноос өчигдөр /2018.11.13/ мэдээлэл хийсэн юм. Тэд энэ үеэрээ “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дамжуулан зээлдэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Капитал банк 2011, 2016 онд гэрээ байгуулан, иргэд болон аж ахуйн нэгжид зээл олгосон. Энэ зээлийн эргэн төлөлтөө хийгээгүй. Өнгөрсөн оны аравдугаар сард Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Хүнс хөдөө аж ахуйн сайдын үүрэг гүйцэтгэгч болон “Капитал” банкны хамтарсан гурвалсан гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2018 оны гэрээний зээлийн үлдэгдэл 17 тэрбум. Энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги хоёр тэрбум, нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийн гэрээ байгуулсан байна" гэв.
Түүнчлэн "УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Капитал” банкны 99.98 хувийг эзэмшдэг. Гэтэл “Капитал” банкинд орж байгаа мөнгийг тус санд эргэж төлөөгүй. Өнгөрсөн долоо хоногт яг энэ асуудлаар АТГ-т хандсан. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Ундармаа ёс зүйн хариуцлага хүлээх үү, эрүүгийн хариуцлага хүлээх үү гэдэг нь АТГ-т хийгдэж буй шалгалтаар нотлогдох байх. Мөн УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн шалгуулахаар өгсөн” хэмээн мэдээлсэн билээ.
Б.ЭРХЭС
Сэтгэгдэл ( 11 )
Капитал банкдахь бух монго барилга болоод дууссаан. Одоо хамгийн суулийн бврилга нь шинэ хуухдийн пионр ордны хойт талд баригдаж буй ондор байшин.
Шалгаад байх юу байдгийн. Авсан зээлийг нь төлүүлээд гишүүнээс нь хөөх хэрэгтэй ш дээ. Ер нь эд нарын хөрөнгө гэж юу байдийн ард түмний мөнгөнөөс л хулгай хийж хөрөнгөжсөн .Муухай авгай эмэгтэй , эх хүн байж нинжин сэтгэлгүй ядарсан ард түмний хөрөнгө хулгайлж байдаг
ЦООХОР БАЙШИНГИЙН ЦӨӨВӨР ЧОНО ”ЧОЙЖОО” чи бол маш их бузар ”НҮГЭЛТЭН” шүү... ”үйлийн үрийн чинь ТАМ” өнөө шөнөөс эхлээд ”ДЭРЭР ДОР” чинь амь нас чинь дуусах хүртэл байх болно... ЯАНА ДАА...
uvsiin choijoo gej zevuun dorvodiin buh horongiig huraa gyndand hii undarmaaa avgai hoino orsod haruudtai yavaldaj bsan erliiz huuhdee hayad irsen gichii dee
Төр хулгайч нарт төмөр нүүрээ харуулах цаг болсон шүү.Хэрээс хэтэрлээ.энэ албан тушаалмэрх мэдлээ ашигласан хулгай дээрэм
Ard tumnii esreg mash hortoi zui hiisen undarmaag nasaar ni hori.
fahh bank irgedees yaj mongo nehej avdag bile araichde getel oorsdoo tatwar tologchdiin mongiig ogdoggui bh ni aimar !!!
ХЭЛЭХ ҮГ Ч ОЛДОХГҮЙ ЮМАА ЭНЭ 2 ЮУ ДУТААД ИНГЭЖ ШИВШИГ БОЛЖ БАЙНАА ҮР ХҮҮХЭДДЭЭ САЙХАН ҮЛГЭР ДУУРИАЛ БОЛЖ БАЙНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БАЙХ ДАА ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ТӨРСӨН ХҮМҮҮС БАЙНА ДАА
бидний арга барил аливааг араас нь хөөж шалгах юм даа, АТГ, ХОМ-оо өгөхөд шалгаж чаддаггүй юм бол ХОМ нэхэж битгий дарамт үүсгэж бай. Төрийн албаны бүх томилгоог АТГ л хийж байгаа шүү.