Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөө шөнө, маргааш зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа. Тодруулбал, "Өнөөдөр Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр, нутгийн зүүн хагаст, маргаашнаас төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Иймд Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
- Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
- Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж, автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэлээс сэргийлэх.
- Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхаарууллаа.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )