”Ultimate Cycle” цахим хуудсаар дамжуулан иргэдийг залилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 16

Иргэд цахим гэмт хэргийн хохирогч болох ялангуяа сүлжээний бизнесийн нэрийдлээр итгэж, мөнгөө алдах тохиолдлууд гарсаар байна. Цагдаагийн байгууллагаас ч сэрэмжлүүлдэг. Мөрдөн байцаах албанаас “Америкийн Нэгдсэн Улсын хөрөнгө оруулалттай эрсдэлийн сан”-тай гэж иргэдийг хууран мэхэлж, “Ultimate Cycler” гэх цахим хуудсаар дамжуулан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт өртөж хохирсон иргэдийг тус албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандахыг сануулсан байна.  Тус хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Г.Наранбаатартай 91118540 дугаараар холбогдох ажээ.  

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top