Маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-ны бямба гарагт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн ажлын өдрийг арваннэгдүгээр сарын 17-ны бямба гараг руу шилжүүлсэнтэй холбоотойгоор автомашины дугаарын хязгаарлалт үйлчилнэ гэх шийдвэр гаргаад байсан ч уг шийдвэрийг дөнгөж сая цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, энэ амралтын өдрүүдэд буюу маргааш болон нөгөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )