Энэ долоо хоногийн мягмар гарагт буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр, нам даралтын зуух дэлбэрсний улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дрийм хом” компанийн халаалтын хэсэгт байсан нам даралтын зуух дэлбэрсэн байна. Ослын улмаас тус компанийн ажилтан, 49 настай эрэгтэй Н түлэгдэж гэмтжээ. Улмаар иргэн Н-ийг яаралтай түргэн тусламжаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэсэн боловч тэрээр шархаа дийлэлгүй нас барсан ажээ. Уг хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ба ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
Б.Цогоо сэрэмжлүүлэг болгож хаанахын ямар нам даралтын зуух дэлбэрээд байна гэлгийг бичдэггүй юмуу? Мэдэхгүй бол цагдаа нараас нь хэрэг болгож асууж болно шдээ