Байгууллагын өмчид хамаарах 100 гаруй сая төгрөгийн үнэтэй "Ланд-200" маркийн автомашиныг хуучирсан гэдэг шалтгаанаар 6.000.000 төгрөгөөр худалдсан тохиолдол Увс аймагт гарчээ.
Тодруулбал, Увс аймгийн “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Р.Нямтуул нь байгууллагын өмчид бүртгэлтэй, 102.800.000 төгрөгийн үнэ бүхий УВА 05-50 улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэсэн “Ланд крузер 200” маркийн авто машиныг дуудлага худалдаанд оруулж, 6.600.000 төгрөгөөр өөрийн жолоочдоо худалджээ. Мөн Р.Нямтуул гэгч нь өөрийнхөө нэр дээр байх жижиг оврын краны улсын дугаарыг өөрчилж, “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн охин компани болох “Ховд цахилгаан түгээх сүлжээ” компанид 48 сая төгрөгөөр худалдсан нь тогтоогдсон тул Авлигатай тэмцэх газраас дээрх хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлжээ.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 5 )
аймаар юмоо
Өө увсынхнаас юу ч ямар ч сэдэл заль гарч мэднэ. Шунал гэж туйлдаа хүрсэн нөхөд бдгн билээ. Заль хоролмаа зан бол бараг бүгдэнд нь бий шүү. Ажлын газрынхаа хоролмаануудыг нэг ажаад бгаарай ихэнх нь увс буюу ховд завхан баянхонгор говьалтайнхан бга ккк
ӨӨРИЙН 1998 ОНЫ МАШИНАА 48 САЯАР ШАХААД, ТӨРИЙН 2010 ОНЫ ЛАНДЫГ 6,6 САЯАР ЗАРДАГ ЮМ БАЙНА.
Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо